solongonews
Залуу дуучин Содцэцэнгийн “Ээж нутаг” уран бүтээлийн бие даасан тоглолт
2017-08-02 11:02
Саяхан залуу дуучин Содцэцэнгийн “Ээж нутаг” нэртэй бие даасан уран бүтээлийн тоглолт Баруун Үзэмчин хошууны телевизийн станцын тоглолтын танхимд амжилттай явагдсан байна.

    Баруун Үзэмчин хошууны Баянхуа сууринд нутагтай залуу дуучин Содцэцэн 2015 онд Өвөр Монголын Багшийн Их сургуулийн дуу хөгжмийн дээд сургуулийг төгссөн. 2015 оны 9 дүгээр сард Монгол Улсад очиж Монгол Улсын Гавьяат жүжигчин Чулуунчимэг багшаас ардын дууны мэргэжил сурч, Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн хөгжмийн урлагийн сургуульд ардын дууны мэргэжлээр магистр хамгаалжээ .Энэ оны 6 дугаар сард нутагтаа харьж, аав ээж, элгэн садан, нутгийн хүмүүстээ зориулан энэхүү тоглолтоо толилуулсан байна .

Содцэцэн анхны бие даасан уран бүтээлийн тоглолтдоо: “Хүүхэн нана” , “Торгоны хээ”, “Ээж нутаг”, “Шувуудад захисан үг”, “ Ариун хайр” , “Аав, ээж хоёр минь” зэрэг ая дуугаа өргөн барьсан юм.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл