solongonews
“Тал нутгийн Улаанмөчир” тоглолт
2018-07-16 16:11
“Тал нутгийн Улаанмөчир” тоглолт


Найм дахь удаагийн Хятад- Хөххот үндэсний цөөнхийн соёл аялал жуулчлал, урлагийн арга хэмжээ 07-р сарын 13-ны үдэш Өвөр Монголын Үндэсний урлагийн театрын концертын танхимд болж өнгөрлөө.
Нээлтийн ёслолын үеэр Өвөр Монголын Улаанмөчирийн шилдэг уран бүтээлчид “Тал нутгийн Улаанмөчир” үндэсний бүжгэн жүжгийг хүрэлцэн ирсэн хүмүүст сонирхуулсан байна. Улаанмөчир нь хөдөө орон нутгийн иргэдэд үйлчлэн, урлагийг дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа юм.
"Аяган бүжиг", "Магтаал дуу", "Овоон дээрх уулзалт" зэрэг олон сайхан сонгодог тоглолтоороо Улаанмөчирийн 60 жилийн түүхийг хүүрнэсэн байна.
Энэхүү арга хэмжээг Хятад улсын Үндэстний комисс, Соёл, Аялал жуулчлалын яам, ӨМӨЗО-ы Засгийн газар, Үндэсний комисс, Соёлын танхим хамтран зохион байгуулсан юм.

Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл