Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбинь 11-нд хэлэхдээ “Тэргэл сарны баяр, Үндэсний баярын үеэр хэрэглээний өсөлт нь Хятадын эдийн засгийн зах зээлийн өргөн боломж, дотоодын эрэлт хэрэгцээний асар их чадавхыг харуулж байна. Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа цаашид ч сайжирч, дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлж, бүх улс орны нийтлэг хөгжил, цэцэглэлтэд илүү их боломж олгох болно” гэжээ.
Мөн өдөр тогтмол хэвлэлийн хурал дээр нэгэн сурвалжлагч: Тэргэл сарны баяр, Үндэсний баярын үеэр Хятадын дотоодын болон гадаадын аялал жуулчлалыг сэргээх эрч хүчтэй байсан бөгөөд хэрэглээний мэдээлэл нэмэгдсээр байсан. Хятадын аялал жуулчлалын нэр хүнд шинэ дээд хэмжээнд хүрч, Хятадын эдийн засаг, хэрэглээний зах зээлийн эрч хүчийг харуулсан гэж гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэж байна. Та үүний талаар ямар бодол байгаа бэ?
Ван Вэньбинь хэлэхдээ "Тэргэл сарны баяр, Үндэсний баярын үеэр хятад хүмүүс аялах урам зориг өндөр байсан бөгөөд Хятадын эдийн засаг тэсвэртэй, чадавхтай, эрч хүчтэй байгааг дахин харууллаа. Статистик мэдээллээс харахад энэхүү удаагийн 8 өдрийн амралтын үеэр Хятадад дотоодын аялал жуулчлалын аялал, дотоодын аялал жуулчлалын орлого ихээхэн нэмэгдэж, 2019 онтой харьцуулахад 4.1 хувь, 1.5 хувь тус тус өссөн байна. Баярын өдрүүдэд 2019 оны мөн үетэй харьцуулахад үндэсний үйлчилгээний жижиглэн худалдааны өдөр тутмын дундаж хэрэглээ 153 хувь нэмэгдсэн. Үндэсний төмөр замын Үндэсний баярын долоо хоногийн амралтын үеэр давхардсан тоогоор нийт 195 сая зорчигч аялуулсан бөгөөд нэг өдрийн дотор аялсан зорчигчдын тоо түүхэнд анх удаа давхардсан тоогоор 20 саяас давсан үзүүлэлт гарсан" гэжээ.
- Энэ удаагийн амралтаар эдийн засаг гайхалтай хөгжин сэргэв. Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын эдийн засгийн тасралтгүй сэргэлт, тогтвортой байдлыг мэдэрсэн. Саяхан JPMorgan Chase, Goldman Sachs, Citibank, Deutsche Bank, ANZ болон бусад олон улсын санхүүгийн байгууллагууд энэ жил Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 5-аас 5.5 хувь хүртэл өсгөжээ. Хятад улс энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулсаар байх болно гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн чуулганы тайланд таамаглажээ гэж Ван Вэньбинь танилцуулжээ.
Хятад улс нь дэлхийн хоёр дахь том хэрэглээний зах зээл бөгөөд хамгийн боломжит зах зээл юм. Тэргэл сарны баяр, Үндэсний баярын үеийн хэрэглээ нь Хятадын эдийн засгийн зах зээлийн өргөн боломж, дотоодын эрэлт хэрэгцээний асар их чадавхыг харуулж байна. Макро эдийн засгийн бодлогын үр дагавар үргэлжлэн гарч ирэхийн хэрээр Хятадын хэрэглээний чадавх цаашид ч суллагдаж, Хятадын эдийн засгийн үйл ажиллагаа үргэлжлэн сайжирч, цаашид дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал дэмжлэг үзүүлж, бүх улс орны нийтлэг хөгжил, цэцэглэлтэд илүү их боломж олгох болно гэж Ван Вэньбинь үзсэн байна.
