Синьхуа агентлагийн мэдээ: Энэ сарын 13-нд Макаод Олон улсын цэвэр эрчим хүчний VI форум нээлтээ хийж, албан тушаалтан, судлаачид, аж ахуй эрхлэгч зэрэг гадаад, дотоодын 200 гаруй зочин оролцов. Форумаар цөмийн эрчим хүч, устөрөгчийн эрчим хүч, цэвэр эрчим хүчний бодлого, технологи, зах зээлийн шинэчлэл зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, судлан ярилцсан байна.
Тус форумын “Цөмийн эрчим хүч, устөрөгчийн эрчим хүч, оюунлаг эрчим хүч, нэг бүс нэг замын олон чадамжийг харилцан нөхөх” сэдэв нь Хятадын ногоон "Нэг бүс нэг зам” санаачилгад хамтдаа хариу өгч, Макао, Гуандун, Хонконгийн газар зүйн давуу талыг ашиглан, цөмийн эрчим хүчний тогтвортой хөгжил, устөрөгчийн эрчим хүчний нийгмийн байгууламжийг ахиулж, цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт, ногоон зам тээвэр, барилгын салбарын олон улсын нийгэмлэгийн хамтын ажиллагааг ахиулах болно.
Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хорооны орлогч дарга Хэ Хөүхуа форумыг даргалан нээлтийн ёслолыг эхлүүлэв.
Тус форум "Цэвэр эрчим хүчний цэнхэр ном-2017 бүх дэлхийн цөмийн эрчим хүчний салбарын цэнхэр ном", “Цэвэр эрчим хүчний цэнхэр ном-2017 олон улсын устөрөгчийн салбарын цэнхэр ном”-ыг нийтлэв. Мөн тус форумд гол сэдвийн уулзалт, 2017 олон улсын цөмийн эрчим хүчний салбар форум, 2017 олон улсын устөрөгчийн салбарын хөгжлийн форум зэрэг арга хэмжээ багтаж байгаа юм.
