solongonews
Үйлчилгээний импорт, экспортын хэмжээ эхний 11 сард тогтвортой өсөлттэй байна
2018-12-27 21:07
БНХАУ-ын үйлчилгээний импорт, экспортын хэмжээ эхний 11 сард тогтвортой өсөлттэй байна.

БНХАУ-ын Худалдааны яамнаас саяхан мэдээлснээр, энэ оны эхний 11 сард БНХАУ-ын үйлчилгээний импорт, экспортын хэмжээ 4.7 их наяд юанийг давж, мөн үеэсээ 10 илүү хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Мөн оюуны өмчтэй холбоотой өндөр чанартай үйлчилгээний импорт, экспортын гүйцэтгэл сайн байгаа аж.

Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гаофэн хэлэхдээ: - Эхний 11 сарын хугацаанд оюуны өмчийн үйлчилгээний хураамж 246.49 тэрбум юаньд хүрч, 20.9 хувиар өссөн байна. Үүнд экспорт 15.4 хувиар, импорт 21.9 хувиар өссөн бол судалгаа, боловсруулалтын үйлчилгээний экспорт 13.6 хувиар, импорт 21.1 хувиар өсчээ. Оюуны өмчтэй холбоотой үйлчилгээний импорт, экспортын хурдацтай өсөлт нь өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт хэрэгцээ өссөн, Хятадын технологийн шинэчлэлийн чадвар аажмаар сайжирч байгааг харуулж байна гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл