Фүжөү хотод орчин үеийн дижитал хотын форум болов
2021-04-27 10:25
Фүжөү хотод орчин үеийн дижитал хотын форум болсон байна.

Дөрөв дэх удаагийн Дижитал Хятад улсын бүтээн байгуулалтын дээд хэмжээний чуулга уулзалтын Орчин үеийн дижитал хотын фором энэ сарын 26-ны өдөр Фүжянь мужийн Фүжөү хотод болсон байна. Тус удаагийн форум нь "Дижитал - хотуудыг илүү гайхамшигтай болгож, хүмүүсийг илүү аз жаргалтай болгох нь" сэдвийн дор оролцогч мэргэжилтэн судлаачид технологийн шинэчлэл, хэрэглээ, засаглалын үүднээс хотуудын өндөр чанартай хөгжлийг бэхжүүлэх өгөгдлийн боломжит замуудын талаар гүнзгий ярилцсан байна.
Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
