solongonews
Үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хянан шалгах үйл ажиллагаа зохион байгуулна
2016-12-06 17:18
ӨМӨЗО үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хянан шалгах үйл ажиллагааг төлөвлөх хурлыг хийлээ.

ӨМӨЗО-ны Намын хороо, Засгийн газар12 дугаар сарын 5-ны өдөр Өвөр Монголын хэмжээн дэх үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хянан шалгах үйл ажиллагааг төлөвлөх хурлыг хийв. ӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн хурлыг хөтлөн явуулж, хурал дээр үг хэллээ.

Хурлын үеэр 

Ли Жихэн хэлэхдээ: - ӨМӨЗО-ны намын хороо, засгийн газар 2016 оны 12 дугаар сарын эхнээс 2017 оны 3 дугаар сарын эцэс болтол бүх орны хэмжээнд үйлдвэрлэлийн аюулгүйг хянан шалгах үйл ажиллагааг зохион байгуулж өрнүүлэхээр тогтов. 12 дугаар сарын 6-ны өдрөөс Өөртөө засах орны мужийн зэрэглэлийн удирдлага нь хянан шалгах 12 багийн хамт аймаг хотуудаар явж хянан шалгах болно. Тус үйл ажиллагааны хүрээнд нүүрсний орд зэргийг гол болгон шалгаж, орших асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Олон төрлийн аргаар шалган, холбогдох мэргэжилтнийг урин, бүх талаар, нарийн нягт, үнэн бодитой шалгах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМ сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл