Өнөөдөр буюб 24-нд Бээжинд болсон Ланьцанжян мөрөн, Меконг мөрний хамтын ажиллагааны улилдагч нарын 3 дахь уулзалтын үеэр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хэлэхдээ, “Олон улсын эх газар далайн худалдааны шинэ гарц” Хятадын баруун бүсийг сундалж, зүүн өмнөд Ази болон Европ Азийн эх газрыг холбон, бүс нутгийн хэлхээ холболтын үүрэг улам идэвхтэй болж байна.
Ланьцанжян мөрөн, Меконг мөрний хамтын ажиллагааг “Олон улсын эх газар далайн худалдааны шинэ гарц” -тай холбож, худалдааны гарцыг саадгүй болгон, Хятадын баруун бүс, баруун өмнөд бүс болон АСЕАН-ы орнуудын хүчнийг нэгтгэж, Меконг мөрөн дагуух орнуудад нэн их хөрөнгө оруулалт хийж, эх баялгийг сайтар тохируулж, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг баталгаажуулж, хамтын хөгжлийг ахиулна. Хятад улс Меконг мөрөн дагуух 5 орны хамт, хурлаар гаргасан мэдэгдлийг сайтар хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжилд шинэ хүчин сэлбэхэд бэлэн байна гэв.
