Бээжингийн Өвлийн олимп эхэлснээс хойш Хятадын өвлийн олимпын тамирчдын нүд гялбам үзүүлбэр нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин урт хугацаанд Хятадад мөсөн болон цасны спортыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, мөсөн болон цасан спортын багуудад олон удаа очиж, тамирчид, дасгалжуулагчидтай гүнзгий харилцаж, тэднийг шаргуу ажиллаж, гайхалтай амжилт гаргахыг уриалж ирсэн байдаг.
Амжилт гэдэг нь дан ганц медаль хүртэх эсэх, хэчнээн медаль хүртсэнд байх биш, харин олимпын үзэл санааг илэрхийлж, өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө ялан давж гарахад оршдог. Хүн бүр сайн хандлагатай байж, зохих түвшинд өрсөлдөхийг хичээнэ гэж найдаж байна.
—2014 оны 02-р сарын 07-нд ОХУ-ын Сочи хотноо болж буй Өвлийн олимпын 22 дугаар наадамд оролцож буй Хятадын спортын төлөөлөгчидтэй уулзах үеэр хэлсэн үг
Би чиний уралдааныг үзсэн. Та нар бол энэ салбартаа шилдэг нь. Ирэх жил болох Пинчаны өвлийн олимпод бүх хүчээ дайчлан бэлтгэж, улмаар Бээжингийн өвлийн олимпод илүү их амжилт гаргахын төлөө хичээгээрэй.
—2017 оны 02-р сарын 24-ний өдөр Бээжин хотын биеийн тамирын зааланд Ү Дажинтай гар барин мэндэлсэн үг.
Маш сайн спортын гүйцэтгэл нь маш сайн спортын үзэл санаа шаарддаг. Манай уламжлалт шилдэг спортын үзэл санаа байх төдийгүй цаг үе, зуун жилийн сэргэн мандалттай хөл нийлүүлэн алхсан спортын үзэл санаа байх хэрэгтэй.
—2019 оны 02-р сарын 01-ний өдөр Өвлийн спорт бэлтгэлийн үндэсний төвд уралдаанд бэлтгэж буй тамирчин, дасгалжуулагчидтай уулзахдаа ярьсан үг
Тамирчид эх орныхоо нэрийг гаргаж, их амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Аагим халуун, тэсгэм хүйтэнд технологийн шинэчлэлийг бэхжүүлж, гадаадын дэвшилтэт үзэл баримтлал, технологиос суралцаж, бэлтгэл сургуулилтаа тасралтгүй дээшлүүлж байх ёстой.
—2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн спорт зааланд уран гулгалтын үндэсний шигшээ багийн төлөөлөл, шорт-трекийн багийн тамирчид, дасгалжуулагчидтай уулзан ярилцах үеэр хэлсэн үг.
Хүний нэг насанд хэд удаагийн тэмцэл байдаг вэ, урт хугацааны бэлтгэл хийж байж, нэг удаагийн уралдаанд оролцоно. Хүн бүр эх орныхоо нэр алдрын төлөөх хүсэл тэмүүлэл, эр зоригоо бэхжүүлж, тэвчээр гэдгийг юуны түрүүнд барьж, зориглон тэмцэж, сайн уралдан, шинэ эриний Хятадын тамирчдын урам зориг, өрсөлдөх чадварыг олимпын наадамд харуулж, өрсөлдөөн, ёс суртахуун, хэв маягаараа шилдэг байх болно гэдэгт найдаж байна.
—2022 оны 01-р сарын 04-нд Бээжин хотноо болох өвлийн олимп, өвлийн паралимпын бэлтгэл ажилтай танилцах үеэрээ онцлон тэмдэглэв.
