Энэ онд Өвөр Монгол орон арван нэгдэх удаа үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа бөгөөд Өвөр Монголын музей, Анд компани, Баян замбуулин компани, Нүүдэл соёл урлагийн компани зэрэг 29 соёлын байгууллага, аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн худалдаанд оролцож, Өвөр Монгол орноо, Өвөр Монголын бараа бүтээгдэхүүнээ дэлхийн хүмүүст, бусад муж орнуудад танилцуулж билээ.

Өвөр Монголын соёлын үйлдвэрлэлийн бүтээсэн арьсан цүнхийг сонирхож байгаа нь
Өвөр Монголын үзүүлбэрийн хэсэгт "Соёл + жуучлал"-г нэгтгэсэн "Буурал түүхийн хөлгийн магтаал" нэртэй морин спортын жүжиг монгол дуу хөгжим, бүжиг, цирк зэргийг хослуулан, үзэсгэлэнгийн цахим дэлгэцэнд гарч, улсын дотоод, гадаадын үзэгчдийн нүдийг баясган, хурсан олон гар утсаараа энэхүү гайхамшигт бүтээлийг сонирхон буулган авч, Өвөр Монгол оронд аялах сэтгэгдлийг эрхгүй төрүүлж байлаа.
Өвөр Монголын Анд соёлын компаний нээн ашигласан энэхүү дэлгэцний систем Өвөр Монголын мэргэжилтэн Бээжин болон Америк улсын компанитай хамтран нээсэн мэргэжил бөгөөд одоо улсын тэргүүн эгнээд жагсаж байна.
Өвөр Монголын музейн бүтээлч соёлын бүтээгдэхүүн 313 төрөл байсан бол одоо 6117 төрөл болж, хамтран ажилладаг үйлдвэр нь 12-оос 107 болон хөгжсөн ба соёлын бүтээгдэхүүний нэг жилийн нийт орлого нь 2016 онд 4.95 сая юаньд хүрэв. Бүтээлч соёлын бүтээгдэхүүний худалдааны талбай нь музейн бас нэгэн үзүүлбэрийн тэнхим болж хөгжсөн байна. Баян замбуулин компаний дарга Хүчин:
- Ардын урлагаа орчин үеийн амьдралд нэгтгэн оруулж, үндэстний хээ угалзаа өдөр тутмын тавилга хэрэгсэлдээ урлах бол уламжлалт соёлоо шинэлэг хэлбэрээ амьдралдаа оруулж байгаа үйл болох юм гэсэн байна. Өвөр Монголын Дурсалд монгол соёлын компаний захирал Ван Чян:
- Хятад улсын бүтээлч соёлын үйлдвэрлэл хөгжлийн цаг үедээ орлоо. Манай Өвөр Монголын бүтээлч соёлын үйлдвэрлэл нь өв баялаг үндэстний соёлдоо суурилан монгол соёлын элементээ нээн ашиглах хэрэгтэй гэж ярьж байлаа.
Тус удаагийн соёлын үзэсгэлэнд,ӨМӨЗО байгуулагдсан 70 жилийн ойн баярт зориулан бүтээсэн 70 см өндөр, диаметр нь 1.5 метр мөнгөн аяга нь Урд нутгийн уран дарханы хөдөлмөрөөр бүтээгдэж, яг дэлхийн гинесийн номд бүртгүүлэхээр бэлтгэж байгаа юм байна. Уран дархан Бүргэд монгол үндэстнийхээ биет бус соёлын өв болох паалан урлагийг дахин сэргээж, монгол уламжлалт арьсан урлал, эсгий урлал, сийлбэр зэрэгтэй уялдуулан, 2016 оны дэлхийн гар урлалын үйлдвэрийн үзэсгэлэн болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлэх "Улсын дархан" нэрэмжит тэмцээний мөнгөн медалын эзэн болов.
Өвөр Монголын соёлын аж ахуйн нэгжийн энэхүү "Хятад улсын соёлын үйлдвэрлэлийн нэгдүгээр үзүүлбэр" болсон оролцоод 11 жил болж, тал нутгийн соёлын галхамшиг, рид шид ба бодит хүчнийг дэлхий дахинд таниулсан байна.
Шэнь Жэнь радио кино телевизийн группын орлогч дарга Хөхөө Шэнь Жэнь хотод ажил шилжин ирээд 25 жил болж байна. Удаан жилийн турш Өвөр Монголын соёлын үйлдвэрлэлийн хөгжлийг халамжилж ирсэн хүний хувьд тэрээр Өвөр Монголын соёлын үйлдвэрлэлийн хөгжин цэцэглэлд, эн тэргүүнд тал нутгийн соёл, өрнөдахины соёл, далай тэнгисийн соёл, Хятад орны соёлоос ялгагдах онцгой талыг гүнзгий судлан өөрийнхөө гэсэн хөгжлийн замыг хайж олох хэрэгтэй .Дараа нь, Засгийн газар болон аж ахуйн нэгжийн ухуулан сурталчилах талд хөрөнгө мөнгийг эвтэй зарцуулахын хамт харицаа холбоогоо сайжруулах хэрэгтэй. Учир нь үзэсгэлэнд оролцох бол нэгэн мэргэжил байж, ухуулж мэдээлэх бол нэгэн эрдэм шинжилгээ болох юм.Хамтын чармайлтаар, бид Өвөр Монголын соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлье гэж байв. .
Улаанхад хотын Нинчэн шяны Юй Шүшюнь компани бол кидан хатгамлыг зах зээлд гаргасан аж ахуйн нэгж байж, өнгөрсөн жилийн үзэсгэлэн дээр 20 гаруй сая юаний гэрээ тогтожээ.Тос компаний хариуцах албаны хүн Юй Хэпин сэтгүүлчийн ярилцлагыг хүлээхдээ:"Орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч болсоны хувьд, кидан хатгамлыг уламжилж өвлөж хөгжүүлж явах бол миний дархан үүрэг.Манай бүтээгдэхүүн эдгээр олон улсын дотоод гадаадын бизнесмэн зуулчдын сонирхолыг татаж байгаа шалтгаан бол кидан соёлын элементийг бүтээгдэхүүндээ уусган оруулсанд байгаа юм ” гэв.
Тус удаагийн Шэнжэний соёлын үзэсгэлэн таван өдөр үргэлжилж, Өвөр Монгол орны 29 соёлын байгууллага болон аж ахуйн нэгжээс үндэстний соёлын гайхамшгийг олонд сонирхуулж гаргалаа .Монгол юаний соёл, Бортохойн соёл, Кидан соёл зэрэг нь аж үйлдвэрлэл уруу хөгжиж байгаа юм .2016 онд , ӨМӨЗО-ны аравдугаар удаагийн намын төлөөлөгчдийн их хурал дээр , Өвөр Монгол орны соёлын аж үйлдвэрлэлийг тулгуур аж үйлдвэрлэл болгон хөгжүүлэхийг түргэтгэх хэрэгтэй гэж дурдав. “ӨМӨЗО ‘13-р таван жил ’-ийн улс ардын аж ахуй нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хөтөлбөр ”Дээр“ 2020 оныг хүртэл соёлын аж үйлдвэрлэлийн хөгжлийн нэмэгдэл тоо бүс нутгийн үйлдвэрлэлийн ерөнхий нэмэгдэл тооны 4 хувийг эзэлж, соёлын аж үйлдвэрлэлийг алгуураар улс ардын аж ахуйн тулгуур чанартай аж үйлдвэрлэл болгох ”-оор тэмцэх зорилт болгох хэрэгтэй гэж хэллээ .
2016 онд Өвөр Монгол орны соёлын аж үйлдвэрлэлийн нэмэгдэл тоо нь 52.5 тэрбум юаньд хүрч, нэмэгдлийн хурд 20 хувьд хүрсэн байна. Соёлын аж үйлдвэрлэл “соёл + ”-аар тулгуур болгон бусад аж ахуйн нэгжүүдтэй уусалцан хөгжвөл сая хэлбэрээ хувирган зэрэглэл дэвших шинэ хөгжлийн орон зайгаа олж чадна. ӨМӨЗО нь Чингисийн онгон, Бүрээ манхан зэрэг 60 гаруй гол болох соёл аялал жуулчлалын газарт аялал жуулчлалын урлагийн бүтээгдэхүүний брэнд болон тоглолт зэрэг соёлын содон бүтээлүүдийг зохион бүтээж, соёл аялал жуулчлалын уусалцал хөгжлийг ахиулж бий. Сүүлийн хоёр жилд Өвөр Монгол орны 25 соёлын аж ахуйн нэгжийн 27 төрөл зүйл нь банкнаас 2.67 тэрбум зээллэг олжээ. Соёлын аж үйлдвэрлэлийн хөгжил эх орны умардын үзэсгэлэнт сайхан үзэмжийн орон болж ид бүрэлдэж байна .
