solongonews
9р сарын зурхай
2015-12-28 18:21
Налгар намрын өдрүүд их ажлын завгүй цаг үеийг даллан авчирлаа. Энэ хугацаанд биднийг гариг эрхэс хэрхэн ивээж, ямар амжилт илгээх бол. Бас тэд юунд анхаарахыг бидэнд зөвлөж байна вэ.
 
Налгар намрын өдрүүд их ажлын завгүй цаг үеийг даллан авчирлаа. Энэ хугацаанд биднийг гариг эрхэс хэрхэн ивээж, ямар амжилт илгээх бол. Бас тэд юунд анхаарахыг бидэнд зөвлөж байна вэ. 
 
Хонины орд 
Энэ намрын турш хонины ордынхны хувьд хамгийн чухал цаг үе байх болно. Учир нь тэд тэнцвэрийг бий болгох хэрэгтэй болно. Бүх зүйлд тэнцвэртэй хандаж чадвал хониныхонд асуудал үүсэхгүй гэдгийг одод зөвлөж байна. 
Ялангуяа, эрүүл мэндийн хувьд тэнцвэрийг маш сайн барих хэрэгтэй. Хоололтдоо анхаарч, хэт хүйтэн юм уух, эсвэл шарсан хуурсан хоолноос татгалзахыг хичээгээрэй.  
Хонины ордныхон бас ч үгүй романтик учралуудтай нүүр тулах болно. Тэднээс зарим нь үүрдийн хайр болон үлдэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Гэр бүлтэй хониныхон гэр бүл, хайртай хүмүүстээ хайр хүндэтгэлээ хангалттай үзүүлж чадаж байгаа эсэхдээ анхаараарай. Тэдэнд илүү их цаг зарцуулах нь гэр бүл доторх хайр сэтгэлийн тэнцвэрийг хангахад чухал билээ. 
 
Үхрийн орд 
Хичээнгүй, ажилсаг үхрийн ордныхон цаг заваа өөрийгөө амрааж, зугаалж, агаар салхинд гарахад бүрэн зарцуулах учиртайг од эрхэс хэлж байна. Та энэ оны эхнээс л тэнхээ мэдэн махран ажилласан шүү дээ. Харин одоо амралт авах завсарлагын цаг. 
Амралтыг зөвхөн тав тухтай ор, унтаж цаг өнгөрөөхөөр төсөөлөх хэрэггүй. Таны эрүүл мэндэд хэрэгтэй хамгийн сайн сонголт хаана байж болохыг төлөвлө. Магадгүй рашаан сувилал, эрүүл мэндийн сувилал сайн сонголт байх болно. Мөн сайн чанартай хоол хүнс, эмчилгээ үүнд чухал. 
 
Зөөврийн компьютерээ гэртээ орхиод юу ч бодолгүй амралт, зугаалга, рашаан сувиллыг зорих нь хамгийн чухал ажил байх болно. 
Бүх үхрийн ордныхон нүдний эрүүл мэнддээ анхаарахыг одод бас зөвлөж байна. 
 
Ихрийн орд 
Яг одоо ихрийн ордныхон юу мэдэрч байгаа бол. Тэд асар их эрч хүч, бүх зүйлд бэлэн байх эр зоригийг мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Танд амтагдах эрч хүч тань таныг шинэ газарт аялж, зугаалах хүсэл эрмэлзлээр цэнэглэх болно. Улмаар өөрийгөө шинэ төвшинд нээн илрүүлж, юу хүсдгээ ч шинээр олж харна. 
Шинэ газар аялж зугаалснаар та амьдралыг шинээр мэдрэх болно. Бүр шинэ нүүдэл суудал хийх хүсэл ч төрж болох юм. Мөн хувь заяандаа өөрчлөлт хийх алхмыг ч олж харахыг үгүйсгэхгүй. 
 
Мэлхийн орд 
Мэлхийн ордныхныг болгоомжтой байхыг одод сануулж байна. Хэн нэгэн таны амьдралд орж ирснээр таныг амьдралаа, бүр цаашлаад амьдралын хэв маягаа өөрчлөхийг шаардаж мэдэх юм. Тиймээс анхнаасаа шинэ танилууддаа болгоомжтой хандаж, та түүний хүсэл, шаардлагыг өөрөө үнэхээр хүсч байгаа эсэхээ нягтлан судлаарай. Танд амьдралаа өөрчлөх шаардлага, шалтгаан байхгүй гэж үзвэл шинэхэн танилаасаа зайгаа барьсан нь дээр. 
Найз нөхдийн хүрээ тэлэхийн хэрээр амралт, зугаалга ч улам олшрох болно. Тэр бүрт эрүүл мэнддээ онцгой анхааралтай байгаарай. 
 
Арслангийн орд 
Арслангийн ордныхон зарим зүйлд тэвчээртэй хандах цаг иржээ. Учир нь та амьдралдаа зарим талаар түр зогсолт авах хэрэг гарна. Таны удирдлагаас хэтэрсэн зүйлс эргэн тойронд тань гарвал бүү гайхаарай. Тиймээс өөрийгөө хүчлэлгүй сайн зөөврийн компьютерт хөрөнгө оруулалт хийж, төлөвлөгөө, зорилгуудаа тодорхойлон бич. 
Толгойд орсон санаануудаа нэг бүрчлэн бүртгээрэй. Хэзээ нэгэн цагт тэдгээрийг гүйцэлдүүлэх өдөр ирэх бөгөөд та тэдгээрийг мартахгүй. Энэ нь таны хувьд шинэ эхлэл байх болно. 
Танд шинэхэн хайртай учрах боломж бас байна. Гол нь хэр урт настай байх эсэх нь таны тэвчээрээс хамаарна. 
 
Охины орд 
Охины ордныхны хувьд энэ жил тэр чигтээ эрүүл мэнддээ анхаарах учиртай чухал цаг үе. Ялангуяа, та эрүүл мэндээ хамгийн чухал зүйлд тооцох хэрэгтэй. Сайн идэж, сайн амрахыг одод сануулж байна. 
Шавьжинд хазуулах болон бусад амьтдын халдлагаас сэргийлээрэй. Хэрэв амьтанд хазуулвал даруйхан эмчид хандах нь чухал юм.  
Эрч хүчээ нөөцлөн, наранд биеэ шарах, амрах зэрэгт анхаар. Энэ хугацаанд та завгүй байх болно. Магадгүй шинэ сургуульд элсэн орох, шинэ хайр сэтгэлтэй учрах зэргээр цаг зав урсан өнгөрнө. 
 
Жинлүүрийн орд 
Энэ 9-р сард жинлүүрийнхэнд өвөрмөц бэлэг олныг бэлджээ. Таны санхүү сайн байх болно. Энэ хөрөнгөө та аялал зугаалга болон янз бүрийн эд хогшилд үрэхэд зарцуулах хэрэггүй. Үүнийхээ оронд шинийг мэдэж сурахад мөнгөө зарцуулахыг одод зөвлөж байна. 
Таны оюуны чадвар ихээхэн нэмэгдэх тул шинийг эрэлхийлж, судлахад цагаа бүү хайрлаарай. Сурсан, судалсан бүхэн тань амьдралын тань чухал хэсгийг нээн илрүүлэх болно. 
 
Хилэнцийн орд 
Хилэнцийнхэнд тоглож наадах зав гарахгүй л болов уу. Та энэ жил их завгүй ажилласан бол энэ удаад ч тэр нь үргэлжлэх болно. Урт хугацаанд аялахын оронд ганц долоо хоног зугаалах л зав гарч магадгүй. 
Сайн мэдээ гэвэл санхүүгийн байдал сайжирна. Ямар ч л гэсэн та мөнгөнд санаа зовохгүй байж болно. Тэрхүү мөнгөн орлогоо та ирээдүйд хэрэгтэй зүйлсэд зарцуулах нь юу л бол. Гэсэн ч ингэлээ гээд асуудал үүсэхгүй. Заримдаа мөнгө олдсон шигээ гардаг шүү дээ. 
Та гэгээлэг бодолтой, ажилсаг, хичээнгүй нэгэнтэй учирна. Тэр нэгэн таныг амьдралаа өөрчлөхөд ихээхэн нөлөөлнө.  Харин та түүнд төсөөлснөөсөө ч илүү татагдах болно. 
 
Нумын орд 
Нумынханд одод эрч хүч, итгэл найдвараа харамгүй хайрлах нь. Үүний ачаар та дүүлэх мэт мэдрэмжийг мэдэрнэ. 
2014 оны 9-р сарын турш та шинэ найз нөхөд, шинэ туршлагыг хуримтлуулах болно. Шинэ зүйлст та зарим талаар тэвчээр алдаж мэдэх юм. Таалагдахгүй байгаа зүйлсийг зүгээр л зөнд орхиод амьдралаа тааваараа үргэлжлүүл. 
Зөвхөн шинэ найз нөхөд, шинэ туршлагаар хязгаарлагдахгүй нь. Танд шинэ төсөл, шинэ ажлын санал ч орж ирэх болно. Тиймээс од шүүрэх боломж нээгдэнэ. 
 
Матрын орд 
Мартынхны хувьд амар хялбар, бас таатай цаг үеийг авчирна. Матрынхан амар тайвныг мэдэрч, санаа амар аялал зугаалгад явах болно. 
Шинэ найз нөхөдтэй учирснаар шинэ хэтийн төлөвлөгөө боловсруулах боломж олдоно. Шинэхэн танил тань танд бизнесийн шинэ санаа санал болговол бүү хойш тавиарай. Энэ улирал танд ихийг амжуулах боломж олгож байгааг мартаж болохгүй. 
 
Бумбын орд 
Бумбын ордныхонд үнэхээр завгүй үеийг авчрах нь. Аялал зугаалга, ажил хэрэг гээд тун ч завгүй байх нь. Спортоор хичээллэж, хөдөө талаар аялах нь зохимжтой. Харин гол, усны ойр аялал зугаалга тийм ч таатай бус гэдгийг одод анхааруулж байна. 
Эрүүл мэнддээ ч цаг зав гаргахаа бүү мартаарай. Хэчнээн завгүй байсан ч амрах, алжаал тайлахдаа цагаа бүү хайрлаарай. 
 
Загасны орд 
Загасны ордныхон зугаатай олон учралуудыг хүлээж байна. Нар таныг даган эргэлдэж, аз жаргал, баяр хөөрт умбуулах болно. 
Тиймээс ч адал явдал, зугаатай явдлууд мундахгүй. 
Таны шинэхэн хобби танд шинэ ажил хэрэг, бизнесийн төслийн санаа болон хувирах болно. Энэхүү шинэ хоббиныхоо тусламжтайгаар шинэхэн хайртай учрахыг ч үгүйсгэх аргагүй юм. 
Таны их баяр хөөр зарим хүмүүсийн атаархлыг төрүүлэх болно. Тэглээ гээд тэднийг тоох хэрэггүй, зүгээр л тааваараа сэл. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл