Хятадын Уламжлалт Хятадын Анагаах Ухааны Төрийн захиргааны орлогч дарга Хуан Лүчи "КОВИД-19" цар тахлыг Хятадын анагаах ухаанаар эмчилдэг нотолгоонд суурилсан үнэлгээний судалгааны тайлан"-г албан ёсоор ДЭМБ-д мэдүүлэв. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хуан Лүчи хэлэхдээ "Хятад улс ДЭМБ-ыг гол зохицуулагч үүрэг гүйцэтгэж, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг ахиулахыг үргэлж дэмжиж ирсэн". Тэрээр мөн Тедрост Үхань Жинь Инь Тань эмнэлгийн халдварт өвчний эмчилгээний нөхцөл байдал, халдвараас урьдчилан сэргийлж эмчлэхэд Хятадын уламжлалт анагаах ухааны онцгой давуу талуудыг танилцуулав.
Хуан Лүчи бас хэлэхдээ "Хятад улс КОВИД-19-ийн цар тахлын халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхэд Хятадын уламжлалт анагаах ухаан, Хятад болон Барууны уламжлалт анагаах ухааныг хослуулан хэрэглэсэн нь үр дүнтэй болохыг практик харуулж байна. ДЭМБ энэ цар тахалд Хятадын уламжлалт анагаах ухааны давуу тал, үүрэг гүйцэтгэсэн талаар нааштай, бодитой дүгнэлт гаргана гэж найдаж байна" гэв.
Тедрос Хятадын засгийн газар "КОВИД-19" цар тахлын эсрэг тэмцэлд асар их амжилт гаргаж, ДЭМБ-ын үйл ажиллагааг тууштай дэмжиж байгаад талархал илэрхийлэв.
