solongonews
Нэг л удаа тэвчээр гарган хичээвэл насан туршдаа өгөөжийг нь хүртэх болно
2015-12-28 18:21
Боловсролын тухай жаахан ярилцацгаая. Энэ бол миний үзэл бодол учраас таныхтай зөрчилдөж магадгүй. Боловсрохын төлөө явч буй бүх охид бүсгүйчүүдэд.
 
 

Боловсролын тухай жаахан ярилцацгаая. Энэ бол миний үзэл бодлууд учраас таныхтай зөрчилдөж магадгүй. Боловсрол гэдэг бол та тархи, оюун ухаанаа хэр боловсруулж чадсан бэ гэсэн үг. Боловсролыг дагаад биеэ авч явах соёл, таны амнаас гарах үг хүртэл өөр болно. Боловсролгүй хүн хаана ч гологддог болсон цаг. Энэ хурдацтай хөгжиж буй нийгэмд байр суурь эзэлнэ гэдэг их хэцүү даваа. 
Миний хэлэх гээд байгаа зүйл бол гарчигнаас илэрхий байгаа байх. Та сурч боловсрохын төлөө яг одоо зорьсон, өөртөө зорилгоо хатуу тавин түүндээ хүрэхээр шийдсэн байгаа бол эцсийг нь хүртэл тэвчээртэй явах нь чухал. Тэгэлгүй замаасаа ухарч буцан, өөр зүйлд анхаарал хандуулах хэрэггүй. Ажил хийвэл дуустал Давс хийвэл  уустал гэсэн монгол ардын цэцэн үг ч байна. 
 
Танд урам зориг өгөх үүднээс сураад, уншаад, цээжлээд, тархиа завгүй байлгаад л байвал хэзээ нэгэн цагт энэ бүх тэсвэр тэвчээр тань танд өгөөжөө өгж эхэлнэ. Тэр цаг хүртэл аливаа бүх зүйлд хошуу дүрэлгүй өөрийн зорилгын төлөө л яв! Яадаг юм, зорилгынхоо төлөө төрсөн юм шиг тэмцэж яагаад болохгүй гэж!! Таны ирээдүйг ТА ӨӨРӨӨ л бүтээнэ. Өөр хэн ч танд гүйж ирээд туслахгүй. 
Таны үзэл бодол минийхээс зөрж байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй.
 
Кана 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл