Астана улсын Олон улсын үзэсгэлэн Хятад улсын ордонд эхлэх гэж байна.
Казахстан бол Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын төсвийн санаачлагчийн чухал зам шугам дагуух улс орон бөгөөд мөн Хятад улсын Олон улсын үйлдвэрлэлийн чадварын хамтын ажиллагаа өрнүүлж байгаа гол улс орон юм. Астанагийн Олон улсын үзэсгэлэн энэ оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ныг хүртэл зохиогдоно. Тус үзэсгэлэнгийн гол сэдэв нь “Ирээдүйн эрчим хүч” болно.

Хятад улс уламжлалт эрчим хүчний хэлбэрийг өөрчлөх, шинэ эрчим хүчийг нээн хөгжүүлэх зэрэг талын шинэ ойлголт ба шинэ бүтээлүүдийг голлон дэлгэж үзүүлэх болно. Өвөр Монгол орныг багтаасан Хятад улсын 11 муж, орон, хот долоо хоногийн үйл ажиллагааны хэлбэрээр тус үзэсгэлэнд оролцож, Хүбэй зэрэг 12 муж, орон, хот ба холбогдох аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны өдрийн хэлбэрээр тус үзэсгэлэнд оролцох юм байна.
Астана хотын Олон улсын үзэсгэлэнгийн Өвөр Монголын долоо хоногийн үйл ажиллагаа нь Өвөр Монголын гол сэдэвт үйл ажиллагааны өдөр аймаг, хотын гол сэдэвт үйл ажиллагааны өдөр гэх “2 гол сэдэвт өдрийн ажиллагаа” ба Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газар хийгээд Казахстаны үйлдвэр худалдааны холбоот хурал, Казакстан, Хятад улсын арилжаа худалдааг дэмжих нийгэмлэгээс хамтран зохион байгуулан аж ахуйн хамтын ажиллагааны форм, мөн Аялал жуулчлалын танилцуулга зөвшилцлийн хурал, Өвөр Монгол хийгээд гадаадын дарга нарын онолын хурал, бодит эд бодис, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн ба кино филм, урлагийн тоглолт, үндэстний урлагийн үзүүлбэрийн тоглолт, Өвөр Монголын долоо хоногийн үйл ажиллагааны нээлтийн ёслол зэрэг агуулгаар 8 дугаар сарын 22-гийн өдрөөс 24-ны өдрийг хүртэл үргэлжлэх болно.
