solongonews
Цар тахлтай тэмцэнэ
2021-01-11 17:13
“Цар тахлтай тэмцэнэ” хүүхдийн тоглолт боллоо.

"Цар тахлаас сэргийлж амны хаалт зүүе

Цонхоо нээгээд агаар нэвтрүүлье

Цэвэр цэмцгэр байдлыг сахин гараа угаая

Хамтаараа биеэ чийрэгжүүлье" хэмээн Өвөр Монголын Ар Хорчин хошууны шинэ хот монгол хүүхдийн цэцэрлэгийн хөөрхөн хүүхдүүд дуулж байлаа.

Хүүхдүүд маань эмч сувилагч, цэрэг цагдаа нарын хувцсаар хувцаслаж тэднийг цар тахалтай тэмцэж байгаад нь баярлаж буй сэтгэлээ дуулж бүжиглэн илэрхийлсэн байна.

Хамгийн чухал нь хүүхдүүд маань бага наснаасаа ариун цэврийг сахиж, өвчнөөс урьдчилан сэргийлэхийг суралцаж, уураг тархиа “цэнэглэж” яваа нь бахархалтай юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл