Хятадын Худалдааны яамнаас саяхан нийтэлсэн тоо баримтаас харахад энэ оны эхний хагаст Хятад улсад гадаадын хөрөнгө оруулалттай 26870 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.2 хувь өссөн байна.
2013-2022 он хүртэл Хятад улсын татсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 10 жил дараалан тасралтгүй өссөөр байв.Энэ оны эхний хагаст Хятад улс бараг 500 тэрбум юанийн гадаадын хөрөнгө оруулалт татсан нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
Салбарын үүднээс авч үзвэл, оны эхний хагаст боловсруулах аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын бодит зарцуулалт 141 тэрбум 860 сая юаньд хүрч, Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээний 28.4 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 пунктээр нэмэгджээ.Өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг бодитоор ашигласан хэмжээ 63 тэрбум 750 сая юань болж,Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын бодит хэрэглээний 12.8 хувийг эзэлж,өнгөрсөн оны мөн үеэс 2.4 нэгжээр нэмэгджээ.Эмнэлгийн тоног төхөөрөмж,багаж хэрэгслийн үйлдвэрлэл, мэргэжлийн болон техникийн үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 87.5, 43.4 хувь тус тус нэмэгдсэн байна.
