solongonews
”Ханжоу-2022” Азийн наадмын Цахим Спортын Ордны барилгын ажил дуусах дөхөж байна
2022-02-24 10:25
”Ханжоу-2022” Азийн наадмын Цахим Спортын ордны барилгын ажил дуусах дөхөж байна.

"Ханжоу-2022" Азийн наадмын цахим спортын ордны бүх фасадны угсралт дуусч, дотоод засал чимэглэл, тоног төхөөрөмжийн суурилуулалт, гадна зам, ландшафтын ажлууд мөн эцсийн барилгын ажилдаа орж, барилгын бүх ажил тун удахгүй дуусна.

Наадам 2022 оны 09-р сарын 10-наас 25-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болно. Азийн олимпын зөвлөлийн ивээл дор явагддаг Азийн наадам нь 1951 оноос эхлэн дөрвөн жил тутам зохион байгуулагдсаар ирсэн юм. БНХАУ-ын баруун хойд зүгт оршдог 10 сая хүн амтай тус хот 2015 онд Азийн наадам зохион байгуулах эрхээ авсан ба энэ удаагийн наадамд Азийн олимпын зөвлөлийн гишүүн 45 орон оролцоно. Тамирчид 40 спортын төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөнө. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл