
Хятадын олон улсын импортынⅡэкспо өчигдөр буюу 05-ны өдөр Шанхайд нээгдлээ. Зургаан өдрийн хугацаатай үргэлжлэх тус экспод 150 гаруй улс, орон нутгийн 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. 500 мянган мэргэжлийн худалдан авагчид болон мэргэжлийн зочид бүртгүүлэв. Аж ахуйн нэгжүүдийн бизнес үзэсгэлэнгийн талбайн хэмжээ, оролцогч аж ахуйн нэгжүүд анхны импортын экспог давсан байна.
Тус импортын экспод оролцож буй аж ахуйн нэгжүүд долоон үзэсгэлэнгийн хэсэгт байрлаж байгаа юм. Эдгээр нь тоног төхөөрөмж, өдөр тутмын амьдрлын хэрэглээ, эмнэлгийн тоног төхөөрөмж болон эм эмнэлэг - эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи, хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаа, автомашины үзэсгэлэн хэсгээс тус тус бүрдэж байна.
