Хятад улсын программ хангамжийн салбар энэ оны эхний дөрвөн сард эдийн засгийн байдлыг Хятадын Үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас саяхан зарласан байна. Тоо баримтаас үзвэл 01-р сараас 04-р сар хүртэл Хятад улсын программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбар тогтвортой ажиллаж, программ хангамжийн бизнесийн орлого 2773 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.8 хувь нэмэгдэж, хоёр оронтой тоотой өсөлтөө хадгалсан байна. Ашгийн бууралт үргэлжлэн багассаар, эхний дөрвөн сард нийт ашиг 278 тэрбум 500 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 хувь буурч, эхний улирлаас 2.5 пунктээр буурсан байна.
Салбаруудын үйл ажиллагааны хувьд програм хангамжийн бүтээгдэхүүний орлогын өсөлт хурдассан бөгөөд 01-ээс 04-р сард программ хангамжийн бүтээгдэхүүний нийт орлого 709.4 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 хувь нэмэгдэж, өсөлтийн хурд нь 01-р улирлаас 0.7 пунктээр өссөн байна. Үүний дотор аж үйлдвэрийн программ хангамжийн бүтээгдэхүүний орлого 69.8 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12.2 хувь нэмэгдсэн байна.
Мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын орлогын өсөлтийн хурд буурсан байна. Үүний дотор үүлэн тооцоолол болон том дата үйлчилгээний нийт орлого 287.9 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9 хувь өссөн бол цахим худалдааны платформын технологийн үйлчилгээний орлого 251.2 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 18.8 хувь нэмэгдсэн байна. Аж үйлдвэрийн интернэт платформын үйлчилгээний орлого өнгөрсөн оны мөн үеэс 19.4 хувь өссөн байна.
