solongonews
2019 оны иргэдийн амьжиргаатай холбоотой үр бүтэмжийн жагсаалт нийтлэв
2019-12-29 20:59
2019 оны иргэдийн амьжиргаатай холбоотой үр бүтэмжийн жагсаалт нийтэллээ.

    Хятадын олон яам хороо ард иргэдэд хүртээсэн халамжийн талаар “Иргэдийн амьжиргаатай холбоотой ажлуудын тухай жагсаалт” нийтэлсэн байна. 2019 оны сүүлч гэхэд эдгээр зорилтуудын хэрэгжсэн байдал ямар болсон талаар сурвалжлагч яам хороодоор очиж сурвалжилжээ.

Ядуурлыг бууруулах

Сурвалжлагч Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах албанаас мэдээлснээр 2019 онд ядуу хүн амыг 10 саяас дээш хэмжээнд хүртэл бууруулж, 340 орчим ядуу хүндрэлтэй шянь ядуугийн тооноос гарах төлөвтэй байна. Түүнчлэн өөр газар нүүлгэн шилжүүлэх аргаар ядуурлыг бууруулах үүрэг үндсэндээ биелэгдэж байна.

Ажлын байраар хангах

Сүүлийн нэг жилд Хятад улсын ажлын байраар хангах байдал ерөнхийдөө тогтвортой байдлаа хадгалж, 1-11-р сард бүх Хятадын хот суурингийн шинээр нэмэгдсэн ажлын байр 12.79 саяд хүрч, 2019 онд их дээд сургууль төгссөн оюутнуудыг ажлын байраар хангагдсан одоогийн байдал өмнөх оныхтой үндсэндээ тэнцсэн байна.

Байгаль орчныг хамгаалах

Төмрийн аж үйлдвэрлэл нүүрстөрөгч бага ялгаварлуулах өөрчлөлтийг алхам алхмаар ахиулж, Хөх мөрний экологийн орчинг хамгаалан сайжруулахаар хичээн зүтгэж байна.

Нийгмийн даатгал

Нийгмийн даатгалын карттай хүний тоо 1.3 тэрбумаас давж, хүн амын 93 хувиас дээшихийг хамарсан бөгөөд даатгалд хамруулах ёстойг үндсэндээ боломжийн хэрээр хамруулжээ.

Ахмадуудын асрамж

Ахмадуудын асрамжийн үйлчилгээнээс гадна өргөн олон ахмадуудад хандсан, зах зээлийн нийлүүлэлтэд түшиглэх, бодлогоор удирдлага болгох үйлчилгээ болон хот, компани нэгж хамтран ажиллах тусгай үйл ажиллагаа хэрэгжүүлж, Төв хорооны төсвийн хүрээнд 1.4 тэрбум юань санхүүжүүлж талуудын оролцоог татаж байна.

Боловсрол

20 зүйлийн арга хэмжээ хэрэгжүүлэн дунд, бага сургуулийн багш нарын дарамтыг хөнгөлж, багш нарт илүү цаг гаргаж өгөв. Түүнчлэн 10 мянга гаруй хүүхдийн цэцэрлэгийг өөрчлөн шинэчиллээ.

Эмчилгээ

Шяний хэмжээний эмчилгээ эрүүл мэндийн нөөцийг улам урагштай нийлүүлж, Үндэсний эрүүл мэндийн хороо эм бэлдмэлийг нэгдсэн байдлаар худалдан авах, хэрэглэхээр гараа болгож, эмчилгээ эм бэлдмэл, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, эм бэлдмэл, эмчилгээ, эмчилгээний даатгалын өөрчлөлт болон аж үйлдвэрлэлийн хяналт удирдлага зэрэг дөрвөн талаар нийт 15 төрлийн өөрчлөлт шинэчлэлтийн арга хэмжээ дэвшүүлсэн байна.

Орон сууц

Орон сууцны аж үйлдвэрлэл ерөнхийдөө тогтвортой байдлыг хадгалж, гэр хорооллыг өөрчлөн сайжруулах үүрэг зорилтоо давуулан биелүүлсэн байна.

Хөдөө тосгоны нутагшилт болон суурьшил

Бүх Хятадын тосгонуудын 90 хувь нь цэвэрлэх үйл ажиллагаа өрнүүлж, ариун цэвэр жорлонтой болсон үзүүлэлт 60 хувьд, хөдөө тосгоны нэгдсэн журмаар ус хангах үзүүлэлт 86 хувьд, цэвэр түгээл ус ашигласан тосгон 81 хувьд тус тус хүрэв.

Хэрэглээ

Брэндийн сүлжээ дэлгүүрүүдийн шинээр нэмэгдсэн дэлгүүр 14 мянгад хүрч, хотын шинээр байгуулагдсан нийлүүлэлтийн сүлжээний цэг 18 мянга гаруйд хүрсэн байна.

Интернет сүлжээ мэдээлэл холбоо

Интернет сүлжээний хурдыг нэмэх, зардлыг бууруулах үүргээ бүх талаар биелүүлэв.

Зам тээвэр

Шинэчлэн байгуулсан хөдөө тосгоны авто зам 290 мянган километрт хүрч, олон газрын хотуудын зам тээвэр нэг карт ашиглах үйлчилгээтэй болов.

Хүнсний аюулгүй байдал

Хууль тогтоол зөрчсөн 246 мянга гаруй хэргийг байцаан илрүүлж, олон газарт зах зээлийн хяналт удирдлагын их өгөгдлийн индрийг бүтээн байгуулсан байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл