solongonews
Эхний 10 сард Хятадын нийт импорт, экспортын хэмжээ 8.7 хувь нэмэгджээ
2023-12-01 16:08
Эхний 10 сард Хятадын нийт импорт, экспортын хэмжээ 8.7 хувь нэмэгджээ.

Хятадын Худалдааны яамнаас өнөөдөр буюу 01-ний өдөр гаргасан мэдээллээр энэ оны 01-10-р сар хүртэл Хятадын нийт импорт, экспортын нийт хэмжээ 5,344.53 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өссөн үзүүлэлт болсон юм.

Тодруулбал, 01-10-р сар хүртэл Хятадын үйлчилгээний экспорт 2,182,67 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 7.4 хувь буурсан үзүүлэлт юм. Импорт 3,161.86 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 23.5 хувиар өсөж,үйлчилгээний худалдааны алдагдал 979 тэрбум 190 сая юаньд хүрсэн байна.


 

Зохиогч: ШЕ ШЫЯАО
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл