Хүбэй муж, Бээжин хотоос гадна Хятадын авто замын тээврийн түгжрэлтэй байдал үндсэндээ зохицуулагдаж, зорчигч тээврийн хэмжээ аажмаар нэмэгдэж, зам тээврийн дэглэм алхам дараалалтай сэргэж байна.
Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятадын хэмжээнд авто замын халдварын шалгалтын 11 мянган цэгийг цуцалж, битүүмжлэгдсэн хурдны авто замын 1100 орцыг нээв. Хятадын хурдны авто замын хөдөлгөөний бүртгэлд харуулснаар 24-ний нэг өдрийн байдлаар давхардсан тоогоор 18 сая 840 мянган машин хурдны замаар зорчиж, 2019 оны мөн үеийн 75.2 хувьд хүрэв.
Мөн 24-ний байдлаар Хятадын 27 муж, мужийн доторх ба мужууд хоорондын нийтийн зорчигч тээвэр, түрээсийн машины тээврийг сэргээжээ. Зорчигч тээврийн тусгай арга хэмжээ хэрэгжүүлж, хот орж ажиллаж буй тариачид ажлын байрандаа буцахад үйлчилгээ үзүүлж байна.
