solongonews
“Тайлан” нь итгэл бишрэлийг нэмэгдүүлэн урагшлан дэвших зоригийг хөвчилнө
2018-01-31 09:55
Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Хоёр хурал” эхэлснээс хойш Ордос хотын бүх газар, бүх салбарын дунд нөлөө тусгал гарсан байна.

Отгийн өмнөд хошууны Нанс суурингийн Харганат гацаанд суугаа нэгдүгээр нарийн бичгийн дарга Саранцэцэг:

- Нэгдүгээр сарын 24-ний өдөр манай гацааны намын үүр намын гишүүн малчдаа зохион байгуулж, ӨМӨЗО-ны XIII удаагийн АТИХ-ын шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзэв. Засгийн газрын ажлын тайланд 2018 онд гурван том ажлыг сайтар хийх, хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулах стратегийг хэрэгжүүлэх зэрэг есөн талын үүргийг дурдсан. Түүнчлэн Өвөр Монгол орны ажилтан олон түмнийг ханцуй шамлан чармайн ажиллаж, зорилт үүргээ урьдчилан биелүүлэхийг шаардав. 2017 онд манай гацаа дээд шатны зөв оновчтой удирдлагаар мэрийн ажилласнаар бүх гацааны 19 ядуу өрхийг бүгдийг ядуурлаас ангижруулж баян чинээлэг амьдралтай болголоо. Гэвч бас зарим өрх хүнд өвчин буюу байгалийн гамшгаас болж дахин ядуурсан. Одоо бид эдгээр ядуу өрхийг дахин бүртгүүлж, дээд шатанд мэдүүлэн дэмжлэг олгохоор чармайж байна. Бид одоо гацааны ажилтан олон түмнээ дайчилж 2020 он гэхэд хөдөө нутагт ядуу өрх байхгүй болгох зорилгыг биелүүлж, Харганат гацаагаа үзэсгэлэнт сайхан хөдөө нутаг болгон бүтээн байгуулна гэж омог бахдалтай ярьж байлаа.

Нэгдүгээр сарын 24-ний өдрөөс хойш Үүшин хошууны Улаантолгой суурингийн Баян-Овооны малчид, тариачид телевиз, гар утас, сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Хоёр хурал”-ыг анхааран үзэцгээнэ. Гацааны дарга Соёлт:

- Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгч Бү Шяолинь Засгийн газрын ажлын тайланд зөв оновчтойгоор ядуурлаас ангижруулах ажлыг эрчимтэй хийж, ядуу өрхийг ядуугаас нь бүрмөсөн ангижруулах гэж дурдсан нь малчид, тариачдыг маш ихээр урамшуулав. Сүүлийн жилээс манай гацаа ард иргэдийг баяжуулах, дэмжлэг үзүүлэх ажлыг тэргүүнд тавьсан байна гэж ярьлаа.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл