Жаки Чан сар шинийн концертод хошин шог тоглоно
2017-01-18 17:02
Хятадын жүжигчин Жаки Чан /Jackie Chan/ сар шинийн концертоор хошин шог тоглох магадлалтай байна.
Хятадын Төв телевизийн Сар шинийн концертын хамгийн шинэ мэдээллүүдэд Хятадын алдарт жүжигчин Жаки Чан /Jackie Chan/ концертод оролцох тухай мэдээ цацаж байсан боловч яг ямар үзүүлбэрээр оролцох тухай баттай мэдээ хараахан байхгүй байсаар. Хэдий тийм боловч Хятадын хошин урлагийн нэрт жүжигчин Гүө Дүнлиний туслах дүрээр тайзанд гарах магадлалтай гэх яриа газар авч байгаа ажээ.

Хятадын алдарт жүжигчин Жаки Чан /Jackie Chan/

Хятадын хошин урлагийн нэрт жүжигчин Гүө Дүнлин
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх
