28-нд Хэ Нань мужийн Жэнжөү хотод торгоны замын эдийн засгийн бүсийн Дундад, Европын логистикийн зангилаа байгуулах олон улсын симпозиум боллоо. Төлөөлөгчид тунхагт гарын үсэг зурж, торгоны замын эдийн засгийн бүсийн хуурай замын худалдааны хонгилын хамтын ажиллагааны механизм байгуулж, зам дагуух логистик, худалдаанд нааштай хандуулахын төлөө Жэнжөү хотод логистикийн зангилаа байгуулахаар шийджээ.
Торгоны замын эдийн засгийн бүсийн логистикийн зангилаа байгуулах хамтарсан тунхагт тэмдэглэхдээ, холбогдох талууд Жэнжөү хотын зам харилцааны байрлалын давуу талыг ашиглан Жэнжөү-Европ чиглэлийн олон улсын төмөр замын бараа тээвэрлэлт зэргийг ашиглан үйлчилгээний тавцан байгуулж, боомт хотууд, гарам порттой хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Жэнжөү хотыг дотоод гадаадыг холбосон, дорно өрнийг хамарсан, логистикийн зангилаа болгож, торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалтад хувь нэмэр оруулна гэжээ.
Энэ удаагийн симпозиумд Дундад, Монгол, Герман, Орос, Франц, Польш зэрэг орны төмөр зам шуудангийн салбар, Германы Ханновер хот, Шанхай, Чиндао, Эрээн, Алаг уулын ам зэрэг Дундадын боомт хотууд оролцож, дотоод гадаадын нэртэй аж ахуйн нэгжийн 500 гаруй төлөөлөгч хуралд оролцон Торгоны замын эдийн засгийн бүсийн логистикийн зангилаа байгуулах тухай ярилцсан байна.
