solongonews
Олны таашаалыг хүртсэн Эвэнк эдлэл хэрэгсэл
2016-07-15 11:52
Олны таашаалыг хүртсэн Эвэнк эдлэл хэрэгсэл.

Хөлөнбуйр хотын Эвенк хошууны Саранцэцэг, Буянбат нар ч энэ удаагийн Тал нутгийн соёлын наадмыг зорин иржээ. Үзэсгэлэнгийн ордонд хүрэхэд Хөлөнбуйрын хэсэгт өөрийн онцлогтой хулсан гэр, уламжлалт эдлэл хэрэгсэл зэргээ өрсөн тэдэнтэй уулзаж сурвалжилга авлаа.
Хөххотод үзэсгэлэн болох сургаар ирсэн тухайгаа Саранцэцэг танилцууллаа. Саранцэцэг таван жилийн өмнө таван өрхтэй хамтран Эвенк хошууны Солон аймгийн “Дакан гар урлалын малчдын тусгай хоршоо”-г үүсгэн байгуулжээ. Гишүүн өрх нь бүгд малчид бөгөөд гар урлал хийдэг. Арьс шир элдэх, олом оосор томох зэрэг чадварлаг хүмүүс байлаа.
- Манай хоршоо нь гишүүддээ биет бус соёлын өвийн уламжлагч хэмээх яруу алдрыг хүртсэн. Өнөөдөр болоход бүгд хотын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч болоод байна. Дараа нь орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагчийг авахын төлөө зүтгэнэ хэмээн Саранцэцэг ярив.
Уг үзэсгэлэнд Эвенк үндэстний эрт дээр үеэс уламжлан ирсэн арьс шир элддэг багаж болох такуул, мориноос чирээд өвс хамж хураадаг багаж болох балхуул зэрэг бидний мэдэхгүй цаашлаад үзэж харж ч байгаагүй олон эдлэл хэрэгсэл байлаа.
- Одоо зарим залуучууд эдгээр эдлэл хэрэгслийг нэрлэх байтугай үзэж харж ч байгаагүй. Иймээс уламжлалт эдлэл хэрэгслээ таниулахаар зорин ирсэн гэж Буянбат гуай ярьсан юм.

 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл