
Бээжингийн Өвлийн олимпын нээлтийн өмнөхөн Хятадын Төв Радио Телевизийн Ази-Африкийн төвөөс бэлтгэсэн Өвлийн олимпыг сурталчлах дууны MV Ази, Африкийн олон оронд тарсан. Одоогийн байдлаар холбогдох бүтээлийг нийт 36.93 сая хүн үзэж, Израиль, Кени, Пакистан зэрэг арав гаруй улс орны телевизийн том дэлгэцээр цацагдсан байна. Сонссон хүмүүс дууны хэмнэлд нь өөрийн эрхгүй дуулж, бүжиглэхээс өөр аргагүй гэж байлаа.
203 секунд үргэлжлэх MV нь 16 улс, 16 хэл, 33 дуучдыг нэгтгэсэн байна. Дунджаар дуучин бүр энэ MV-д хэдхэн секунд л харагдах боломжтой.
Дуучин бүр энэ хэдэн секундийн дуугаа дор хаяж дөрвөн удаа студид бичүүлж, дараа нь "Бүс ба зам" хамтын ажиллагааны төсөл юм уу тухайн улсын түүхэн дурсгалт барилгад очиж байршлын зураг авалтаа хийсэн юм. Эвлүүлгийн үе шатанд 16 төрлийн үг үсгийг MV хадмал болгон хөрвүүлж, 20 гаруй ажилтан орчуулга, засварын ажилд 3 хоног зарцуулсан билээ.
Өөр өөр хэл, нийтлэг хүсэл эрмэлзлийн дагуу "Ирээдүй зүг хамтдаа" гэсэн итгэл үнэмшлээр Хятадын төв радио телевиз, Ази, Африкийн түншүүдтэйгээ хамтран "олон улсын хэв маяг"-тай 16 орны дуучны хамтран дуулсан "Ирээдүй зүг хамтдаа" дууг чин сэтгэлээсээ бүтээжээ.
Өнөөдөр Японы телевиз, Кенийн үндэсний радио корпорац, Бангладешийн RTV телевиз, Индонезийн Бхарата мэдээллийн зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Бээжингийн Өвлийн олимпын "Ирээдүй зүг хамтдаа" үзэл баримтлал яг л олимпын галт бамбарын буухиа мэт дамжин хүрч байна.
