
1.Хүнсний найлзуур хулс: Хүнсний найлзуур хулс тос,чихэр бага агуулдаг,өндөр эслэг онцлогтой. Үргэлж идвэл нарийн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж,өтгөн хатахаас сэргийлж,ходоод гэдэсний өөх тос хүлээн авах байдлыг багасгана. Хүнсний найлзуур хулсыг шувууны мах,үхэр хонины мах,далайн хоол зэрэгтэй хамт хэрэглэж болох бөгөөд хүнсний мөөг,навчит ногоо зэрэгтэй хууран хэрэглэж болно. Дангаар нь хэрэглэхэд мөн тохиромжтой.
2.Өвлийн мөөг: Өндгөн мөөгийг бас өвлийн мөөг гэж хэлдэг. Өвлийн улиралд үргэлж иддэг хүнсний мөөг юм. Өндгөн мөөгний илчийн хэмжээ нь бага,уураг,витамин өндөр агуулж байдаг. Хүний биед хэрэгтэй олон зүйлийн витаминаар хангаж,мөн кальци хүлээн авах чадварыг дээшлүүлж хүний биеийн дархлааг сайжруулдаг байна.
3.Цагаан лууван: Лууван цагаан,ногоон,улаан хальстай байдаг. Шууд идэж болох бөгөөд бас хоолонд чанаж болно. Витамин С-ийн агууламж нь алимнаас 10 дахин өндөр байдаг, үүнээс гадна халдварт өвчин,хорт хавдрыг эсэргүүцэх бодис агуулж байдаг. Луувангийн хурц халуун,чихэрлэг,сэрүүн чанар нь гэдсэнд тогтсон өнгөрийг арилган,цэрийг багасгаж,халууныг бууруулж,биеийн хорыг тайлах зэрэг эмчилгээний нөлөө үзүүлнэ. Үүнээс гадна гуурсан хоолойн багтрааг намдаадаг.
4.Байцаа: Байцаа хүйтэн чанартай,чихэрлэг амттай бөгөөд биеийн хорыг гадагшлуулж,халууныг буулгах үүрэгтэй. Сэтгэл санаа бухимдаж,уруул ам хатах,гэдэс өвдөх,өтгөн хатахад,шээс шар болох зэрэгт байцаа идвэл зохино. Байцаа нь эслэг бодис,витамин А, витамин В,витамин С зэргийг агуулж байдаг. Онцгойлон байцаан дахь ислэг бодис нь ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж,шингээх чадварыг нэмэгдүүлнэ.
5. Саримс: Өвлийн улиралд ханиад хүрэх нь олонтаа байдаг. Англи улсын нэгэн туршилтаар саримсанд агуулагдаж байгаа бодис нь цагаан эсийн нэмэгдэлд сайнаар нөлөөлж,өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулдаг гэдэг нь тогтоогдсон байна.
