Хятадын Санья, Яжөү булангийн экологийн орчныг сэргээн засах төсөл нь голчлон Яжөү булангийн далайн экологийн орчны муудал, далайн эко системийн байгалийн нөхөн сэргээлтийн хүрдрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгддэг. Хайнань муж үндэсний экологийн соёл иргэншлийн туршилтын бүс болгон бүтээн байгуулахад шаардагдах бөгөөд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Санягийн шүрэн хадны экологийн судалгааны хүрээлэн нь тус төсөлд оролцож буй эрдэм шинжилгээний багуудын нэг байж, Жэжянийн их сургуультай хамтран тус газрын экологийн орчныг сайжруулах талаар ажиллаж байна.
Тэд Я Жөү булан дахь далайн гурван том шүрэн хадыг арчлах, цэвэрлэх зэргээр тордож, холбогдох арга хэмжээ авсаар иржээ. Үүний дүнд шүрэн хадны ургалт 70 хувьтай, нэмэгдэл 10 хувьтай болсон. Мөн далайн булангийн амьд бодисын төрөл зүйл ч олширч байна.
