Чиндао-Сан Францискогийн чиглэлд шууд ниснэ
2016-05-23 12:13
Чиндао-Сан Францискогийн чиглэлд шууд ниснэ
Чиндао-Сан Францискогийн чиглэлд албан ёсоор шууд нислэг хийх болсон байна. Өмнө нь Шанхайгаар дамжин өнгөрдөг байснаа больж, шууд нислэг нь 12:05 минут үргэжлэх бөгөөд Чиндаогоос Америк тив руу аялах анхны агаарын маршрут болно.
Одоогийн байдлаар Чиндаогийн онгоцны буудлын олон улсын агаар аяллын маршрут 25 болоод байна. Мөн энэ оны гуравдугаар сард Чиндао–Франкфуртын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн. Үүнээс гадна Канадын Ванкувер, Австралийн Мельбурн, Дубайгийн чиглэлд энэ онд шууд нислэг үйлдэх юм байна.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх
