solongonews
АНУ-д 20 мянган доллараар үнэлэгддэг монгол гэрийн эрэлт өсч байна
2016-01-07 16:44
Дэлхийн томоохон хотуудын орон сууцны түрээсийн болон худалдан авах үнэ өндөр байгаагаас олон гэр бүл tiny house буюу маш жижиг талбайтай, зарим тохиолдолд зөөж авч явдаг дугуйтай байшинд амьдрах болсон тухай бид мэдээлж байсан.

Тэгвэл монголчууд бидний 21-р зуунд хүртэл хэрэглэж байгаа үндэсний сууц болох гэр эдийн дэлхий дахинд эдийн засаг муу байгаа энэ үед орон сууцны асуудлыг шийдэх нэг гарц ч байж болох юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Чикаго хотод амьдардаг Кара Ви гэх 25 настай залуу эмэгтэй монгол гэрт амьдарч байгаа тухай мэдээлэл интернэтээр цацагдаж байсныг дахин хүргэж байна. Кара хэлэхдээ “Би түрээс төлөх дургүй. Би хотод хэрнээ гадаа, байгаль дэлхийтэй ойр амьдрах дуртай” гэж ярьсан байна. АНУ-д 1978 оноос Орегон хотод төвтэй Pacific Yurt компани гэр үйлдвэрлэж, АНУ-ын зах зээлд анх нийлүүлжээ. Одоогийн байдлаар АНУ-ын зах зээл дээр нэг гэр 5-20 мянган ам.долларын үнэтэй байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.hiub.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл