Эквадорын сонгогдсон ерөнхийлөгч Лассо тангараг өргөв
2021-05-25 09:50
Эквадорын сонгогдсон ерөнхийлөгч Гильермо Лассо 24-ний өдөр болсон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үеэр албан ёсоор тангараг өргөж, дөрвөн жилийн хугацаатай ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн авав.
Лассо тангараг өргөж:
- Эквадор “Өөрчлөлт”-ийн эрин үед орно. Шинэ засгийн газар төрийн бодлогод тохируулалт хийж, ард иргэдийн амьжиргааг сайжруулан, шударга ёсыг дэмжиж, Эквадор улсыг хөгжил цэцэглэлтийн замд хөтлөх болно. Нэмж дурдахад Эквадор илүү олон хүний амь насыг авран хамгаалахын тулд цар тахлын эсрэг вакцинжуулалтыг хурдасгах болно гэж хэллээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
