solongonews
Ли Чянь 2020 оны олимпын эрхийг тэмцэн олов
2020-03-09 15:21
Ли Чянь 2020 оны олимпын эрхийг тэмцэн олов

Йорданы нийслэл Амманьд 03-р сарын 08-ны үдээс хойш явагдсан Ази, Их далайн тив орны 2020 оны Токиод явагдах олимпийн спортын наадмын эмэгтэйн боксын 75 кг-ийн 1/4 шигшээ тэмцээнд Хятад улсыг төлөөлөн оролцсон Өвөр Монгол орны тамирчин Ли Чянь Монгол Улсын тамирчныг 5:0-гийн харьцаагаар ялж, шөвгийн дөрөвт шалгарахын зэрэгцээ олимпод оролцох эрхээ амжилттай олсон байна.  

“3,8”-ны дэлхийн эмэгтэйчүүдийн баяраар Ли Чянь ийнхүү баярын өдрөө маш утга учиртай тэмдэглэж, эх орон даяараа халдварт өвчинтэй тэмцэж байгаа чухал үед тэрээр өөрийн хатан зориг, хатуу хичээл зүтгэлээрээ амжилтад хүрсэн байна.  

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл