solongonews
Орон нутгаа хөгжүүлэх орчин үеийн залуус
2020-07-09 10:33
Орон нутгаа хөгжүүлэх орчин үеийн залуус

35 настай Жан Хуа бол Хянган аймгийн Хорчин баруун гаран өмнөд хошууны Юань Шинь тосгонд ажиллаж буй нэгдүгээр нарийн бичгийн дарга болно.
2017 оны 12 дугаар сард Бээжингийн Ой Шугуйн Их Сургуулийн доктор Жан Хуа  энэ тосгоны нэгдүгээр нарийн бичгийн даргын тушаалд томилогдов.
"Доктор нарийн бичгийн дарга" Жан Хуагийн тосгонд ирээд хийсэн хамгийн анхны ажил бол тосгоны нөхцөл байдалтай нарийн танилцаж судалгаа хийсэн явдал болно. Халуунд халж хүйтэнд хөрч байсан ч тэрээр тосгоны айл өрхүүдээр орж нөхцөл байдалтай танилцах ажлаа нэг ч өдөр тасалсангүй. Жан Хуа нэг долоо хоногт 50 гаруй ядуу хүнд айлаар явж нөхцөл байдлыг нь нарийн мэдэж, тосгоны 300 гаруй гэр бүлийн данс бүртгэлийг нь үзэн судалсан байна.

Үүний дараа тосгоны аж үйлдвэрлэл хоцронгуй, таримал дан бүтэцтэй байгааг өөрчилж, тосгоны ардын хүндрэлийг үр дүнтэй шийдэхээр зориг шулуудав. Тэрээр Юань Шинь тосгоныг байнга тэтгэж буй Бээжингийн Ой Шугуйн Их Сургуулийн дэмжлэгийн хөрөнгө мөнгийг түшиглэн, тосгонд ядуурлыг бууруулах үйлдвэрийн тасаг байгуулж, олон төрлийн амуу тариа боловсруулж боов. Онцлог тариалан тарьж, аж ахуйн үр ашгаар илүү сайн шим тэжээлтэй эрдэнэ шишийн үүлдрийг туршилтаар тарив. Дансалж бүртгэсэн ядуу хүнд өрхийн нөхцөл байдалд тааруулан жижиг аж ахуйг хөгжүүлэх төсөл нээж өгөв.

Хамтын хүчээр Юань Шинь тосгон 2018 онд ядуурлаас ангижирлаа.
“Ядуу хүндрэлтэй өрх ядуурлаас ангижран амьдрал нь сайжирч, тосгоны дүр төрх өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж байгааг хараад би сэтгэл өндөр байна. Энэ хоёр жил гаруйн хугацаанд би хөдөө тосгоны ядуурлаас ангижруулах  ажилд  цаг наргүй зүтгэлээ. Амьдрал утга учиртай болсон. Мөн ажил амьдралдаа баялаг туршлага хуримтлуулж байна. Би энэ сайхан цаг үеийг яасан ч хөсөрдүүлэхгүй хичээн ажиллах болно” гэж Жан Хуа ярьж байлаа.
Түүний энэ тосгонд ажиллах хугацаа 2019 оны эцэст дууссан ч тэрээр тосгонд үргэлжлэн ажиллахаар хүсэлт гарган үлдлээ. Жан Хуагийн ажил, мөрөөдөл энэ жижигхэн тосгонд үргэлжилсээр...

Зохиогч: Нийтлэл: Лиү Лэй, Бэй Хэ
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл