solongonews
Бүтээлч хүч хөгжлийг дайчилна
2020-11-02 09:29
Бүтээлч хүч хөгжлийг дайчилна.

ХКН-ын 19 дэх сонгуулийн 5-р бүгд хурлаар баталсан “14 дэх таван жил” буюу 2021-2025 оны төлөвлөлтийн саналд Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтад инновацаар амин чухал зүйл болгон, шинжлэх ухаан техникийн талаар бие даан хүчирхэгжихийг үндэсний хөгжлийн стратегийн тулгуур, олон төлөвлөлтийн тэргүүнд үзэж, тусгай байршуулалт хийх хэрэгтэй хэмээн заажээ. ХКН таван жилийн төлөвлөлтийн саналдаа анх удаа шинжлэх ухаан технологийн шинэчлэлийг оруулж байгаа юм.

Хятад улсын хөгжлийн гадна дотнын нөхцөл байдалд гүнзгий өөрчлөлт гарч бий. Дотооддоо авч үзэхэд дэд бүтцээр гол болгосон эдийн засгийн хөгжлийн загвар гол болж байсан бол дайчлах хүчин улмаар суларч, ирээдүйн эдийн засгийн хөгжилд шинэ тогтвортой хөдөлгөх хүчин шаардагдаж байна. Шинжлэх ухаан технологийн шинэ хувьсгал, үйлдвэрлэлийн шинэчлэл нь Хятадын эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөн сайжруулж, чансаатай хөгжилд шинэ боломж олгосон юм. Социализмын орчин үеийн замналдаа бүрэн орох гэж байгаа Хятад улсад инноваци хэмээх хөдөлгөх хүчин аль үеэс ч илүү шаардагдаж байна.

Гаднын нөхцөл байдлаас үзэхэд ганц талын үзэл болон худалдааны ивээх үзэл газар авч, даяаршлын эсрэг үйлдэл нь дэлхийн зах зээлийн орчныг ноцтой эвдэж байгаа тул Хятад улсын зарим дэвшилтэт технологийн хөгжил “мухардсан байдал”-д орж байна. “амин чухал технологийг олж чадахгүй, худалдаж авах боломжгүй ” болсон тул бие даасан судалгаа хийж, гол цөмийн технологийг бүтээх замаар л ирээдүйн тэргүүний технологийн салбарт “чөлөөтэй амьсгалах” боломжтой бөгөөд үндэсний аюулгүй байдлыг үндэснээс нь баталгаажуулж чадах болно.

Дурдууштай нь Хятад улс шинжлэх ухаан технологийг бие даан хөгжүүлэхдээ хаалгаа хааж инноваци ярих явдал биш, харин Хятадын шинжлэх ухаан технологийн инноваци дэлхий нийтээс салшгүй, дэлхийн шинжлэх ухаан технологийн дэвшилд ч Хятад улсын хүчин зүтгэл байх ёстой юм. Хятад улс олон оронтой 5G технологи зэрэг хамгийн сүүлийн үеийн судалгааны бүтээлээ хуваалцахад бэлэн байна хэмээн Хятадын дээд удирдагч тодорхойлсон бөгөөд "Ковид-19"-ийн вакциныг судлан бүтээж ашиглалтад оруулсныхаа дараа дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгохоо амлажээ. Энэ нь “Бүтээлч Хятад улс”-аас дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтыг зохицуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахад оруулсан жинхэнэ хувь нэмэр болох юм.

“Дэлхийн шинжлэх ухаан технологийн тэргүүний төвшинд хүрэх, эдийн засгийн тулалдааны гол талбар болох, үндэсний гол чухал эрэлт хэрэгцээнд нийцсэн, ард иргэдийн амь нас эрүүл мэндийг эрхэмлэсэн ” гэх мэт зүйл нь Хятад улсын “14 дэх таван жил”-ийн хугацаа түүнчлэн урт удаан хугацаан дахь зорилт бөгөөд инновациар хөгжлийг дайчлах чиг хандлага болох юм. Бүтээлч Хятад орон дэлийн бүтээлч хөдөлмөрчдийн бизнес эрхлэх таатай орон болох төдийгүй дэлхийн сэргэн мандал болон хүн төрөлхтний шинжлэх ухаан технологийн дэвшлийг хөдөлгөх хүчээр сэлбэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл