solongonews
Хятадын олон улсын анимэйшний XVII наадмын ”Алтан сармагчин шагнал”-ын эзэн
2021-09-30 20:30
Хятадын олон улсын анимэйшний XVII наадмын ”Алтан сармагчин шагнал”-ын эзэн

  ХТРТ-аас 09-р сарын 29-ний орой зохион явуулсан Хятадын олон улсын анимэйшний XVII наадмын "Алтан сармагчин шагнал” гардуулах ёслол Ханжөү хотод боллоо. "Алтан сармагчин шагнал"-ын уралдаан бол анимэйшний шилдэг бүтээлүүдийг шалгаруулах олон улсын нэр хүндтэй тэмцээн бөгөөд тус салбарыг "Хятадын анимэйшний дээд шагнал" гэж нэрлэдэг.

   Энэ оны "Алтан сармагчин шагнал" уралдаан дэлхийн өнцөг булан бүрээс анимэйшин бүтээлийг онлайнаар шалгаруулах арга хэмжээ авч хэрэгжүүлснээр нийт 16 улс орон, бүс нутгийн 1176 бие даасан бүтээлүүдийг хүлээн авсан. Ирүүлсэн бүтээлийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад ихээхэн нэмэгдсэн байна. Харин эдгээрийн дотроос Францын анимэйшний алдартай сургуулийн Рубика-гийн "LATITUDE DU PRINTEMPS" бүтээл хамгийн шилдэг богино хүүхэлдэйн киноны шагнал хүртсэн байна.

 "Алтан сармагчин шагнал”-ын шалгаруулалтаар бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино, богино хэмжээний хүүхэлдэйн кино, хүүхэлдэйн зураг зэрэг 31 бүтээл алт, мөнгө, хүрэл шагнал болон хамгийн шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино, хүүхэлдэйн зургийн шагнал хүртэв.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл