solongonews
Малчдынхаа төлөө
2016-03-05 00:07
Төлөөлөгч Эрдэнэгэрэл: Малчдын хүсэл бодлыг дэвшүүлэх нь миний хариуцлага.

“Миний их хуралд дэвшүүлэх гэж байгаа санал зөвлөгөө бол мал аж ахуй, мал аж ахуйн орон, малчин түмэнтэй холбоотой асуудлууд” гэж дөрөв дэх удаа бүх Хятадын АТИХ-д оролцож буй Авга хошуунаас ирсэн малчин төлөөлөгч Эрдэнэгэрэл сэтгүүлчид ярив.

“Энэ жил би гадаадаас оруулж байгаа малын махны чанар чансаа болон хэмжээг хязгаарлаж малчдын орлого тогтвортой нэмэгдэхэд баталгаа хийгээд үржлийн эх малд нөхвөр олгох зэрэг 2 санал дэвшүүлнэ. Өөртөө Засах Орны Намын хороо, Засгийн газар “Арвыг хамруулах” төслийг хэрэгжүүлснээс хойш мал аж ахуйн орны үйлдвэрлэл амьдралын нөхцөл маш сайжирч, малчид суурь бүтээн байгуулалтын төлөө нэг их санаашрахгүй болов. Гэвч сүүлийн хоёр жилд малын үнэ ханш буурч малчдын орлого илт багасав. Үүний нэг гол шалтгаан нь гадаадаас оруулсан малын махны үнэ ханшид нөлөөлснөөс болжээ гэж нийгмийн бүхий л салбарынхан үзэж байна. Мал маллах өөрийн өртөг өндөр тул малын үнэ ханш буурснаас хойш ихэнх малчны орлого нь зарлагадаа хүрэхгүй болов. Анхан шатны малчид мал аж ахуйн үйлдвэрлэлээсээ салж чадахгүй, ийнхүү малчдын орлогыг батлах нь шинэ мал аж ахуйн орныг бүтээн байгуулахтай холбогдоно” гэж Эрдэнэгэрэл төлөөлөгч дэвшүүлэх саналынхаа эргэн тойронд үзэл бодлоо дэлгэлээ. Үүнээс гадна малчдад үржлийн эх малын нөхвөр олгох тухай санал дэвшүүлэх юм байна.

2013 онд Эрдэнэгэрэл анх удаа бүх Хятадын ардын төлөөлөгчийн хувиар бүх Хятадын АТИХ-д оролцож, бэлчээрийн экологийн нөхвөрийг хэрэгжүүлэх хугацааг уртатгаж нөхвөрийн стандартыг дээшлүүлэхийн чухал чанар ба бэлчээрийн экологийг хамгаалах, хил хязгаарын мал аж ахуйн орны дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, мал аж ахуйн бүтцийн зохицуулалтын эрч хүчийг чангаруулах тухай санал дэвшүүлэв. 2014 онд тэр малчдын зээл авах хүчир байдалд чиглүүлэн төрөөс холбогдох нөхцөлийг бууруулах тухай санал дэвшүүлж, 2015 онд мал худалдан авах хамгийн доод хамгаалалтын үнэ тогтоох, мал аж ахуйн орны интернэтийн ажлыг түргэтгэх, байнгын цахилгаан нэвтрүүлэх ажлыг ахиулах зэрэг санал дэвшүүлсэн байна

“Ардын төлөөлөгч болсон цагаасаа хойш өөрийн үүрэг хариуцлагынхаа хүндийн жинг мэдсэн. Бүх Хятадын АТИХ-д малчдынхаа хүсэл бодлыг дэвшүүлэх нь миний дархан хариуцлага болно” гэж Эрдэнэгэрэл хэлэв.

 

Зохиогч: Бао Жиньшань Сарантуяа Д Зоригт
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл