Өөрчлөлт шинэчлэлт·40 жил "Бүс ба зам"-ын Хятад улс дахь аялал-Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын зүүн замын баг Жанчхүү хотын Хуай Лай Шяньд хүрч Чан Чэн Сан Гань архины компанитай танилцсан байна.
Хуай Лай шянь нийт 365 мянган хүн амтай бөгөөд 1801 хавтгай дөрвөлжин км газар эзэлдэг. 2017 онд, тус шяны ДНБ 15.05 тэрбум юаньд хүрч, олон нийтийн төсвийн орлого 1.54 тэрбум юань, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 15.19 тэрбум юаньд хүрчээ.
Чан Чэн Сан Гань архины компани нь 1994 онд байгуулагджээ. Хойд өргөргийн 40 градусын усан үзмийн архины үйлдвэрлэлийн хамгийн тохиромжтой газарт байрладаг тус компанийн умард зүг 100 км зайд Сан Гань гэх нэртэй гол урсаж байгаа нь тус компанийн нэрийн үүсэл гарал аж. Хятадын усан үзмийн архины үйлдвэрлэлийн салбартаа хамгийн эрт усан үзмийн хүрээлэн байгуулсан нь тус компани юм байна. Мөн цар хүрээгээр хамгийн том, хамгийн олон төрөл зүйлтэй, хөрөнгө оруулалт, мэргэжил техникийн хувь ч олон улсын хэмжээнд нэр хүндтэй усан үзмийн архины үйлдвэр болно. Тус компанид мэргэжлийн өндөр түвшний, туршлагатай 100 гаруй ажилтан ажиллаж байна.
Чан Чэн Сан Гань архины компанийн усан үзмийн архины бүтээгдэхүүн нь Хятадын төрийн дайлагын архи болох бөгөөд 2008 оны Бээжингийн Олимпийн наадам, 2010 оны Шанхай хотын үзэсгэлэн худалдааны ЭКСПО, APEC хурал зэрэг чухал болох олон улсын хэмжээний хурал чуулганд олон удаа хэрэглэсэн байна.
Тус архины компанийн орчин тойрон маш гоё бөгөөд ногоонлуулах түшин 85%-д хүрч байх бөгөөд эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах талаар эрчимтэй ажиллаж байна. Усан үзмийн услалтад шинэ мэргэжлийг ашиглаж байгаа болохоор энгийн услалтыг бодвол 48.3%-хэмжээгээр ус арвилах болно.
