Арьсыг төгс болгоход туслах 7 бүтээгдэхүүн
2015-12-28 18:21
Та арьсандаа үнэтэй, хэрэгтэй хэрэггүй бүтээгдэхүүн түрхэж үр дүнг нь хүртээгүй байна уу? Тэгвэл хоолоор арьсыг гайхалтай өөрчилж чадах 7 байгалийн бүтээгдэхүүнийг та хүнсэндээ хэрэглээрэй.
Лууван

Лууван зөвхөн нүдэнд сайн биш аж. Тэрээр витамин А агуулж, арьсны нүхийг агшаах шидтэй. Луувангийн маск сайхан сонсогдохгүй байна гэж үү?
Сельдерей

Төгс арьсанд таныг хөтлөх дараагийн ногоо бол сельдерей. Бидний ихэнхи нь энэ ногооны тухай мэддэггүй. Гэвч энэ нь цусны эргэлтийг сайжруулж, цусны даралтыг хэвийн байлгахад туслах витамин К агуулдаг учир чухал ногоо. Мөн таны стресс, ядаргааг багасгаж, ядруу царайг бүдэгрүүлж өгдөг.
Үр тариа

Янз бүрийн үр, наранцэцгийн үр, хулууны үр, маалингын үр гэх мэт эдгээр нь таны арьсанд нэн тустай. Учир нь үр нь витамин Е, магни, уургаар баялаг байдаг. Үүний тусламжтайгаар арьсны батга багасаж, биеийн стресс болон арьсны үрчлээ үгүй болно.
Бууцай

Ялангуяа бууцайг өдөр тутмын хооллолтонд оролцуулах хэрэгтэй. Та бууцайнд дургүй байж магадгүй, гэхдээ энэ нь төмөр, витамин Е, магни, витамин А, уураг, витамин С агуулдаг. Бууцай нь антиоксидант өөртөө агуулдаг учир бүх төрлийн арьсны асуудлыг шийдэхэд туслаж чадна.
Ногоон цай

Ногоон цайг өдөр бүр ууж занших хэрэгтэй. Тэгснээр таны бие алжаалаа тайлж, ядаргаа бага байх болно. Ногоон цайг халуунаар уувал антиоксидант болон хорт хавдрын эсрэг бодисууд илүү сайн нөлөөлж чаддаг.
Хар шоколад

Өдөр бүр шоколад идэхэд хэн ч дургүйцэхгүй биз? Хар шоколад арьсийг гэрэлтүүлэх антиоксидант, өөхний хүчлээр баялаг. Яагаад антиоксидант бодис тийм сайн гэж? Учир нь энэ бодис арьсыг хамгаалж, нарны хурц гэрлээс мөн хамгаалж чадах шидтэй бодис.
Улаан чинжүү

Амттай бөгөөд эрүүл мэндэд тустай. Улаан чинжүү нь витамин С, В6 -гаар илүү баялаг. Түүнээс гадна үрчлээнээс урьдчилан сэргийлэх, залуу харагдахад туслах, цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд туслах гайхалтай ногоо. Мөн батгатай сайн тэмцэгч юм шүү.
Гоо сайханы талаархи зөвлөгөө болон санал асуулагыг доорхи хэсгээс орж үзээрэй
Энд дарж бидэнтэй нэгдэнэ үү
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

