(2018 оны 01-р сарын 19-ний өдөр ХКН-ын ХIХ хурлын Төв хорооны 2-р бүгд хурлаар батлав)


ХКН-ын ХIХ хурлын Төв хорооны 2-р бүгд хурал 2018 оны 01-р сарын 18, 19-ний өдөр Бээжин хотод хуралдав. Бүгд хуралд Төв хорооны гишүүн 203 хүн, Төв хорооны орлогч гишүүн 172 оролцов. Төвийн Сахилга бат шалгах хорооны байнгын хорооны гишүүн ба холбогдол бүхий талын хариуцлагатнууд хуралд сул оролцов. ХКН-ын ХIХ хурлын төлөөлөгчдийн хэсэг үндсэн шатныхан, тусгай мэргэжилтэн эрдэмтэд мөн хуралд сул оролцов. Бүгд хурлыг Намын Төв хорооны улс төрийн товчооноос зохион байгуулав. Намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин чухал илтгэл тавьжээ.
Хурлаар “Үндсэн хуулийн хэсэг агуулгад засвар оруулах тухай ХКН-ын Төв хорооны санал"-ыг хянан зөвлөж батлан, Жан Дэжан “Санал (төсөл)”-ын тухай бүгд хуралд тодорхойлолт хийв. Бүгд хурлаар ХКН-ын ХIХ хурал ба ХIХ удаагийн Төв хорооны анхдугаар бүгд хурлын дараа Ши Жиньпин даргаар цөм болгосон Намын Төв хорооны бат чанга удирдлага дор бүх нам бүх улс ХКН-ын ХIХ хурлын үзэл санааг суралцан ухуулж, хэрэглэхийг тэргүүн чухал улс төрийн үүрэг болгож, олон хэлбэрийн суралцах ухуулах үйл ажиллагааг өрнүүлж, ХКН-ын ХIХ хурлын үзэл санаа, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санааг суралцан хэрэгжүүлэх ажлыг өрнүүлж, ХКН-ын ХIХ хурлаар дурдсан бүх төрлийн стратегийн шийдвэрт бодлого, ажлын төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд оюун санааны хүчтэй хүчийг хангаж, бүх нам бүх улсын үндэстнүүдийн ард түмний үзэл санаа нэгдсэн болж, итгэл бат болж, үйл ажиллагаа улам хүчтэй болж, нам болон улсын олон төрлийн ажил үйл хөгжин цэцэглэх хөгжлийн байдал илэрхий байна гэж санал нэгтэй үзэв.
