Хурлын мэдээлэлд үндэслэвэл 2016 оны Өвөр Монголын цахим худалдааны солилцооны нийт хэмжээ нь 322.36 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 118 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, аж ахуйн нэгжийн цахим худалдааны солилцооны хэмжээ 295.46 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 122 хувиар нэмэгджээ.

Мөн 2017 оны 1-3 сард Өвөр Монголын цахим худалдааны солилцооны өртөг 48.506 тэрбумд хүрч, бүх Хятад улсад 23-рт жагссан ба өнгөрөгч оны мөн үеэс 18.90 хувиар өссөн байна. 2017 оны 1 дүгээр улирлыг хүртэл Өвөр Монгол орны аж ахуйн нэгжүүд өөрсдөө бие дааж байгуулсан хил дамнасан цахим худалдааны 40 тавцантай юм байна. Үүнээс ОХУ, Монгол Улсад ихэвчлэн экспортолдог тавцан нь 17-д хүрсэн байна.
