
Агт хүлгийн гүйдэл сунатал тавигдахааргүй бага нутагтай ч адуу олонтой гэж яригддаг. Хөвөөт шар хошууны Баянтал сумын Хүрдэн гол багийн малчин Соёлтынд хүрсэн минь өнгөрсөн өвлийн явдал юм.
Соёлтынх дөчөөд адуу, цөөн хэдэн хонь үхэртэй. Хөвөөт шар нутагт бэлчээр бага гэдгийг хүн бүр мэднэ. Соёлтын хүн бүрд оногдох газар нутаг нь дөнгөж 22 га талбай, 5 хүний 110 га талбай нутагтаа өрхийн 46.6 га талбай нутагтайгаа нийлээд 156.7 га газар байдаг. Тиймээс адуугаа өөрийн газартаа бэлчээрлүүлэх цаг хугацааг 3 сараас хэтрүүлдэггүй бөгөөд бусад үед бусдаас газар түрээсэлж малладаг байна. Соёлт ярихдаа, 133.3 га талбай бэлчээр сайн үед гучин адуундаа хүрнэ. Манайх жилийн бэлчээр түрээслэх мөнгө нь 20 мянган юань хүрсэн гэлээ.
Соёлтынх хорин жил унаганы зэл татаж гүү сааж айраг бүлэн худалдаж ирсэн айл байв. Бороошиж ногоорсон зуны сайхан цаг болоход гүүгээ 2 сар гаруй хугацаанд сааж, 1000-1500 кг айраг ойр хавийн жуулчны бааз болон замын хүнд худалддаг. Килограмм бүрийг 40 юаниар худалдаж 40 мянгаас 60 мянган юанийн орлоготой.
Хорин жил адуу маллаж, хорин жил гүү саасан адуучин айл энэ байна. Адуугаа энэ маягаар үргэлжлүүлэн маллана гэж Соёлт ярив.
Бууж мордохын завсар хийсэн сурвалжилга маань энд хүрлээ. Ирэх зун дэлгэр сайхан болж, Соёлтынх унага олон зэллэж, айргаа сав дүүргэн баян зусаарай.
