solongonews
Ганцаараа байхын сайхан нь юу гээч...
2015-12-28 18:21
Ганц бие амьдрал тийм ч муухай биш шүү. Ганцаараа байх үед аз жаргал , эрх чөлөө илүү ихээр мэдрэгддэг. Хостой хүмүүсийг хараад атаархах ч гэсэн би өдөр бүр дурлах эрхтэй ганц бие бүсгүй.

1. Би өдөр бүр дурлах эрхтэй ганц бие бүсгүй.

Бүсгүйчүүд маань их гутардаг л даа. Би ганцаараа байна. Хорвоог ганцаараа туулах нь энэ тэр гээд л. Яг үнэндээ тэдний нас ердөө л 20 гарч яваа.

Хонгор минь дээ чиний өмнө гэрэлт ирээдүй , хөдөлмөрлөх нас , дурлах залуус зөндөө байна. Ийм байхад ганцаараа гээд суухынхаа оронд босоод залуучуудад дурла. Сайхан залуу харлаа гээд хэн ч чамайг зэмлэхгүй.

2. Дуртай зүйлээ хийх боломжтой эрх чөлөөтэй шувуухай.

Чи олсон  мөнгөө зөвхөн өөртөө зарцуулах болно. Өөрийн дуртай амттанаа авч ид , хүссэн дугуйландаа бүртгүүл , хүссэн үедээ найзуудтайгаа гар. Чамайг хорьж цагдах хүн байхгүй , чиний хойноос "хурдан ир!!" гэж залгах хүн байхгүй чи эрх чөлөөтэй шувуухай. Хамгийн гол нь хэм хэмжээгээ мэддэг байх ёстой шүү.

3. Найзууддаа шавар болж болно шүү.

Би лав хаяадаа найзуудынхаа хүүхэд нь юм шиг байх дуртай. Аав ээж 2-тойгоо явж байгаа юм шиг гадуур зугаалаад л , хоолонд ороод л , тоглоод л. Хэтрүүлбэл муухай шүү хэхэ.

4. Хаяахан нэг хөгжилдөх дүрсгүй охин.

Амьдралдаа хэзээ ч хийж үзнэ гэж бодож байгаагүй зүйлс байдагдаа. Бараг л сонсохоос ичмээр зүйлүүд. Тэр бүхнийгээ хийж болох л юм. Хүүхэдтэй болсон хойноо үймүүлээд явж байвал ямар харагдахаа төсөөлж байна уу?

5. Хүссэн бүхнээ өмсөх боломжтой ганган тогос.

Зарим залуучууд эхнэрүүдийгээ " чи энийг ч өмсөж болохгүй , тэрийг ч өмсөж болохгүй " гээд байдаг. Энэ үглээг сонсож эхлэхээс  өмнө хүссэн бүхнээ өмсөөд ав.

6. Бүхнийг өөрөө хийж сурах хүчирхэг эмэгтэй.

Ямар нэгэн зүйл хийж чадахгүй байлаа гэж бодоход хийгээд өгөх нөхөр , найз залуу байхгүй учир чи бүхнийг хийж чаддаг болно. Мундаг чадвар шүү.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл