solongonews
2018 онд Хятад, Орос хоёр талын худалдааны эргэлт 100 тэрбум ам.доллараас давна
2018-05-11 10:13
2018 онд Хятад, Орос хоёр талын худалдааны эргэлт 100 тэрбум ам.доллараас давна.

“Хятад-Оросын худалдааны эрчимтэй өсөлтөд тус дөхөм үзүүлэгч хүчин зүйлсийн тоо нэмэгдэхийн хэрээр хоёр улсын эдийн засгийн цар хэмжээ тэлэхэд эерэг нөлөө үзүүлэгч хүчин зүйлсийн тоо нэмэгдэж байна” гэж БНХАУ-ын худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн пүрэв гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
 
Түүний хэлснээр, хоёр улсын эрх баригчид хоёр талын талын худалдааны бүтцийг оновчтой болгоход чиглэсэн урамшууллын арга хэмжээнүүдийг хамтран авч хэрэгжүүлэх бодолтой байгаа ажээ.  
 
“Албан ёсны урьдчилсан таамаглалаар, ОХУ болон БНХАУ-ын худалдааны харилцаа ойрын саруудад эрчимтэй хөгжиж, 2018 онд хоёр талын худалдааны эргэлт 100 тэрбум ам.доллараас давна” гэж Гао Фэн тэмдэглэсэн байна.
 
Хятадын гаалийн газрын мэдээ баримтаас үзвэл, энэ оны 1-4 дүгээр сард БНХАУ-ын болон ОХУ-ын худалдааны эргэлт 27,3 хувиар өсч, 31,1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд Орос руу чиглэсэн Хятадын экспортын хэмжээ 21,1 хувиар өсч, 13,9 тэрбум ам.доллараас давсан бол Оросын бараа, бүтээгдэхүүний импортын хэмжээ 32,8 хувиар нэмэгдэж 17,2 тэрбум ам.доллар болжээ. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : БНХАУ-ын худалдааны яамны албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл