solongonews
Баярын өдрийн бахархал
2021-12-31 10:34
Баярын өдрийн бахархал

 

Саяхан зул сарын баяр болж өнгөрлөө. Тун удахгүй шинэ оны баяр, сар шинийн баяр болно. Нэг жилийн турш Шинэ он, Цагаан сарын баяр, Гэгээн хайрын өдөр, Эх үрсийн баяр, Аавуудын баяр гээд бидний уламжлалт баяр дурсгалын өдөр болон харийн гадаадын баяр дурсгалын өдөр гэх мэт маш олон баяр дурсгалын өдөр тохиоход хүмүүс ч бүгд сэтгэл гарган бэлтгэхээс буцдаггүй.

Аль нэг харь гадаадаас орж ирсэн баярын өдөр тохиоход бидний дунд “харийн гадаадынх” гэж гадуурхан холбоо сүлжээгээр дүүрэн таашаал муутай, эсэргүүцлийн өнгө аястай бодлоо дэлгэсэн үгс харагдаж сонсогддог ч яг баяр дурсгалын өдөр нь болоход хүмүүс үр хүүхдэдээ, амраг ханьдаа, аав ээждээ, дотнын хүмүүстээ зоруулан бэлэг сэлт бэлэглэн тэмдэглэж баярлуулахын зэрэгцээ өөрт нь ч жаргал цэнгэлийн сэтгэл бялхам байдаг нь сүүлийн жилүүдийн шинэ үзэгдэл болж байна.

Бүхий л улс үндэстний соёл түүхийн өвөрмөц онцлогоос бий болсон баяр дурсгалын өдрүүд нь адил бус, тэмдэглэх арга хэлбэр нь ч адил бус байдаг билээ. Гэтэл дэлхий хурдтай хөгжиж байгаа энэ зуунд  Гэгээн хайрын баяр, Аавуудын баяр, Зул сарын баяр гэхчлэн олон олон баяр дурсгалын өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх болсныг хэн байг гэх билээ.

Хүмүүс яагаад ямар ч хууль тогтоолгүй, тусгай амралтгүй атлаа эдгээр олон баяр дурсгалын өдрийг тэмдэглэхээс буцахгүй байдаг вэ? Баяр дурсгалын өдөр бидэнд юу авчирдаг вэ? Хамгийн чухал нь баяр жаргалын мэдрэмжид л байх ёстой. Зул сарын баяраар жишээлж хэлэхэд хүүхдүүд нь бэлэг сэлт авна хэмээн хүлээж баярлан жаргал цэнгэлтэй бахархлын сэтгэл дүрэн болдог байна. Томчуул нь бэлэг сэлт бэлтгэн хүүхэд багачуудаа баярлуулах гээд сэтгэл зүтгэлээ зориулна. Ямар бэлэг сэлт бэлтгэх, яаж тэмдэглэх нь хүмүүс анхаарал тавьдаг зүйл болжээ. Ямар сайхан хоол унд бэлтгэх, бэлэг бэлтгэх нь баярын өдрийн сайн сайхан таашаал мэдрэмжийг мэдрэхэд л байгаа юм. Ийнхүү нэг гэр бүлийнхэн том жижиггүй бүгд баяр жаргалын сэтгэлгээтэй болдог болохоор аль нэг баяр дурсгалын өдөр болоход аз жаргал дүүрэн тэмдэглэдэг болж байгаа юм.

Хот хөдөөгүй хөгжил өөрчлөлт ихтэй болсон өнөөдөр бид баяр дурсгалын өдрийг баярлаж жаргахын сайхан шалтаг болгон баяр жаргалын сэтгэлээр бахархан тэмдэглэх нь илүүдэх зүйлгүй юм. Баяр дурсгалын өдөр нь богино ч гэсэн баяр бахдал төрүүлэх нь гарцаагүй юм.

Зохиогч: Нийтлэл: Ш.Цогзолмаа
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : С М Т
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл