solongonews
Ли Жихэн дарга Хөххотын төлөөлөгчдийн багийн хуралд оролцлоо
2018-01-25 12:15
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд XII удаагийн АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн  нэгдүгээр сарын 24-ний үдээс хойш Хөххотын төлөөлөгчдийн багийн  хуралд оролцож, Засгийн газрын ажлын тайланг хэлэлцлээ. Дарга Ли Жихэн: 
-Хөх хот нь Ши Жиньпи

      

 


   ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд XII удаагийн АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч Ли Жихэн  нэгдүгээр сарын 24-ний үдээс хойш Хөххотын төлөөлөгчдийн багийн  хуралд оролцож, Засгийн газрын ажлын тайланг хэлэлцлээ. Дарга Ли Жихэн: 
-Хөх хот нь Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын соцлиазмын үзлээр удирдлага болгон, өндөр төвшний хөгжлийг бий болгож, жишээ үзүүлэн, үзэсгэлэнт сайхан Өвөр Монголыг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж хэлсэн юм. Хурлын талбайд төлөөлөгчид Засгийн газрын ажлын тайлангийн тойронд дарга Ли Жихэнтэй санал бодлоо гүнзгий солилцсон байна. 
   Ли Жихэн дарга  ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолиний Засгийн газрын өмнөөс хийсэн ажлын тайлан нь Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын соцлиазмын үзэл болон Намын арван есдүгээр их хурлын үзэл санааг хэрэгжүүлэн, Өвөр Монголын бодит байдалтай нийцэж, ажил хэрэгч, бүх үндэстний хүсэл саналтай нийцсэн байна гэж хэллээ. Мөн тэрээр:
 Нэг. Хангалт хэрэгцээний бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ. 
Хоёр. Шинийг эрэлхийлэх хөгжлийн стратегийн бодлого хэрэгжүүлнэ. 
Гурав.Өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэн, нээлттэй хэлбэрт эдийн засгийн хөгжлийг ахиулна. 
Дөрөв.Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайжруулж, хотыг засан цэцэрлэгжүүлж, экологийн цэвэр эрүүл орчин бий болгон, хөрөнгө оруулах тал бүрийн таатай нөхцөл бүрдүүлэхэд таатай болгохын төлөөх энэ дөрвөн тал дээр Хөххотынхон зүтгэн ажиллах хэрэгтэй гэж хэлсэн байна. 

 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл