solongonews
Хятад, Лаосын төмөр замаар 34.05 сая хүн зорчив
2024-05-22 16:08
Хятад Лаосын төмөр замаар 34.05 сая хүн зорчжээ

 Хятад, Лаосын төмөр зам Хятадаас зүүн  өмнөд Азийн орнуудыг холбосон тээврийн чухал суваг болж байгаа юм. Тавдугаар сарын 21-ний байдлаар, галт тэрэг 50187 удаа аялж, давхацсан тоогоор 34.05 зорчигч тээвэрсэн гэж Куньмины үндэсний төмөр замын газраас өнөөдөр, 22-нд сэтгүүлч мэдээлжээ. 

  Үндэстэн дамнасан энэ төмөр зам 2021 оны 12-сарын 3-нд албан ёсоор нээгдэж байжээ. Тэр цагаас хойш тээвэрлэлтийн хуваарь, зохион байгуулалт, үйлчилгээний чанараа сайжруулж, хоёр орны ард түмний хөгжил, аз жаргал, найрамдлын зам болсон. Хятад, Лаосын хүмүүс тухтай зорчиж, үр ашигтай аялахын зэрэгцээ бүс нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байна. 

 Тус төмөр замын зорчигч тээврийн үр ашгийг нэмэгдүүлж, аяллын тав тухтай байдлыг сайжруулахын тулд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд Хятад Лаосын төмөр зам анх удаа Куньмин хотоос Вьентьян хооронд олон улсын суудлын галт тэрэг явуулж эхэлсэн юм. Жилийн дараа энэ дөрөвдүгээр сарын 13-нд Хятадын Шишуанбаньна ба Лаосын Луангпрабанг хооронд яг ийм олон улсын зорчигч тээврийн хоёр галт тэрэг нэмэн явуулж эхэлжээ. Эдгээр галт тэрэг явж эхэлснээр, хоёр улсын соёл, иргэдийн солилцоо, эдийн засаг, худалдаа өргөжин тэлж байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл