solongonews
Ван И БРИКС-ийн Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх төлөөлөгчдийн дээд хэмжээний 13-р уулзалтад оролцож, дөрвөн улсад айлчилна
2023-07-19 17:23
Ван И БРИКС-ийн Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх төлөөлөгчдийн дээд хэмжээний 13-р уулзалтад оролцож, дөрвөн улсад айлчилна.

Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин өнөөдөр буюу 07-р сарын 19-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн,Төв хорооны Гадаад хэргийн хорооны ажлын албаны дарга Ван И Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Нтэ Савени болон Нигери, Кени, Өмнөд Африк, Туркийн Засгийн газрын урилгаар 07-р сарын 24-25-нд Йоханнесбургт болох БРИКС-ийн Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх төлөөлөгчдийн дээд хэмжээний 13-р уулзалтад оролцож, Нигери, Кени, Өмнөд Африк, Туркт айлчилна.

Мөн өдөр болсон байнгын хэвлэлийн бага хурал дээр Мао Нин БРИКС-ийн Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх төлөөлөгчдийн дээд хэмжээний уулзалтын талаарх Хятад улсын хүлээлт, мөн Ван И-гийн Нигери, Кени, Өмнөд Африк, Туркт хийсэн айлчлалын холбогдох арга хэмжээ, хүлээлтийг танилцуулсан байна.

Мао Нин "БРИКС-ийн Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх төлөөлөгчдийн дээд хэмжээний уулзалт нь БРИКС-ийн улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааны чухал индэр юм. Хятад улс энэ удаагийн уулзалтыг ашиглан БРИКС-ийн түншүүдтэй өнөөгийн олон улсын аюулгүй байдлын нөхцөл байдал, нийтлэг санаа зовниж буй асуудлуудын талаар гүнзгийрүүлэн солилцохыг тэсэн ядан хүлээж байна.Бид түншүүдтэйгээ санал нэгтэй байж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, донсолгоо, өөрчлөлтийн үед дэлхийд эерэг энерги оруулж, энэ оны 8-р сард болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад улс төрийн бэлтгэлийг хийх болно" гэжээ.

БРИКС-ийн Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх төлөөлөгчдийн дээд хэмжээний уулзалтад оролцохтой холбогдуулан захирал Ван И Нигери, Кени, Өмнөд Африк, Туркт хийх айлчлал нь Хятад улс холбогдох орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгааг харуулж байна. Уулзалтын үеэр Ван И дөрвөн орны удирдагчидтай уулзаж, яриа хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, нийтлэг анхаарал татахуйц олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцоно.
"Хятад улс чин сэтгэл, зөв шударга байдал, ашиг сонирхлын зөв үзэл санааг эрхэмлэн дээдэлж, Хятад,Африкийн найрамдал, хамтын ажиллагааны сэтгэлгээг урагшлуулж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын 08-р сайд нарын чуулганы үр дүнг хэрэгжүүлэхийг дэмжиж, Хятад,Африкийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн хөгжилд шинэ эрч хүч оруулахад Африктай хамтран ажиллана.Хятад улс Турктэй хамтран "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, Хятад,Туркийн стратегийн хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэхийг байнга дэмжинэ" гэлээ.

Зохиогч: ШЕ ЯНЬБИН, ЖАН СҮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл