solongonews
Ази Номхон далайн бүс ойн аж ахуйн талаар хамтран ажиллана
2018-03-29 18:54
Ази Номхон далайн бүс ойн аж ахуйн талаар хамтран ажиллана.

ХӨТ: 26-нд Бээжинд болсон Ази Номхон далайн ой шугуйн байгууллага байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд Хятад улсын Ойн аж ахуйн үндэсний газрын мэргэжилтнүүд оролцож, тус байгууллагын хөгжлийг Хятад улс үргэлжлэн дэмжих бөгөөд Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн цогцуудтай хамтран бүс нутгийн ойн аж ахуйн хамтын ажиллагааг ахиулж, ой шугуйг сэргээхийг дэмжинэ гэжээ.

 ХӨТ: Ази Номхон далайн ойн байгууллага 2008 онд байгуулагдсан бөгөөд бүтэн нэр нь “Ази Номхон далайн ой шугуйг сэргээх, тогтвортой удирдах байгууллага” юм. Тус байгууллага 10 жилийн турш үүрэг хариуцлагаа биелүүлсээр Ази Номхон далайн бүсийн ой шугуйг сэргээсэн туршлага солилцох, сурталчлах, үлгэр жишиг үзүүлэх индэр болж, бүс нутгийн ойн аж ахуйн солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, тус салбарын боловсон хүчнийг бэлтгэн, “Нэг бүс нэг зам” хамтын ажиллагааг ахиулсан байна. Одоо Ази Номхон далайн байгууллага 31 гишүүн оронтой, гол нь Ази Номхон далайн бүсийн хөгжиж буй эдийн засгийн цогцоос бүрджээ.
 ХӨТ: Ази Номхон далайн ойн байгууллагын гишүүн Австралийн Хөдөө аж ахуй, усны нөөцийн яамны ажилтан хатагтай Емма Хатчер: Ой шугуйн ажлыг тогтвортой эрхлэн сэргээх нь Австралийг хөгжүүлж, амьжиргааг сайжруулахад маш чухал, тус байгууллагад элсэх нь талууд ой шугуйн аж ахуйг хөгжүүлэхэд ашигтай юм гэжээ:
 /Ой шугуй-Бичлэг 1-Емма-Англи хэлээр-Эмэгтэй/
 “Бүх нийгэм, эдийн засаг, байгаль орчин ой шугуйн ашиг шимийг хүртдэг боловч энэ үйл явцад бид ой шугуйн үнэ цэнийг тэнцвэртэй байлгах ёстой. Австрали зэрэг Ази Номхон далайн бүсэд бүгд ингэж хийх хэрэгтэй. Үйлдвэрлэлийн өртөг ихтэй ойн аж ахуйн үйлдвэрлэлийг засгийн газраас дэмжих хэрэгтэй. Ажил эрхэлж удирдах талаар орон нутаг төв засгийн газар, олон улсын талаас хамтран ажиллах ёстой. Ази Номхон далайн ой шугуйн байгууллага бол чухал тулгуур, бидний энэ зорилтыг биелүүлэхэд тус дэм үзүүлдэг байгууллага юм.”
 ХӨТ: Ази Номхон далайн байгууллагын ой шугуйн байгууллагын удирдах зөвлөлийн захирал Жао Шүцүн: Манай байгууллага байгуулагдсанаас хойш 10 жилийн турш гишүүд хамтран, дэлхийн ойн аж ахуйн хөгжлийн чиг хандлагын дагуу бүс нутгийн ойн аж ахуйн хөгжлийн бодит эрэлт хэрэгцээнд үйлчилсэн юм гэжээ:
 /Ой шугуй-Бичлэг 2-Жао Шүцүн/
 “Ирээдүйд мөн үйл ажиллагаа явуулах, гишүүдийн бодит эрэлт хэрэгцээг чухалчилж, нээлттэй байдлаа харилцан нөхөж, олон талыг оролцуулан, гишүүн эдийн засгийн цогцуудтай хамтран, эх байгалиа хүндэтгэн, аяыг нь дагаж, хамгаалах үзэл ойлголтыг буй болгон, экологийн соёл иргэншлийг дэлгэрүүлж, бүс нутгийн ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, бүс нутгийн ой шугуйг сэргээж, эх байгалиа шүтэн дээдэлж, ногоон хөгжлийг уриалсан бүс нутгийн экологийн тогтолцоог байгуулж, түүнд үйлчлэн, бүс нутгийн экологийн хамтын цогц, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад үйлчилнэ.”
 Хятад улс бол Ази Номхон далайн ой шугуйн байгууллага байгуулахыг санаачлагч, хөгжүүлэгч юм. Хятадын засгийн газар ой шугуйг сэргээхийг чухалчилсаар ирсэн бөгөөд экологийн олон төсөл хэрэгжүүлж, ойжуулж ногооруулах үйл ажиллагааг өргөн цар хэмжээтэй өрнүүлж, жилд 6.6 сая га газар мод тарьж байна. Хятадын Ойн аж ахуйн үндэсний газрын орлогч дарга Пэн Юдүн: Олон жилийн хүчин чармайлтаар Хятад улсын ой шугуйн бүрхэвч 1949 онд 8.6 хувь байснаа бол одоо 21.66 хувь хүрч, 208 сая га ой шугуйтай боллоо. Үүнээс таримал ойн мод 69.3 сая га байгаа нь дэлхийд тэргүүлж байна гэжээ:
/Ой шугуй-бичлэг 3-Пэн Юдүн/
 “Хятад улс ой шугуйг үргэлжлэн сэргээж, их хэмжээний газар нутгийг ногооруулан, цөлжилт, чулуужилт, хөрсний идэгдэл зэргийг ерөнхийлөн засаж, ус намгархаг газрыг хамгаалан сэргээж, ойг үр ашигтай хамгаалж, тариалангийн газарт өвс мод тарьж, экологийн хонгил, экологийн олон талт чанарыг хамгаалах сүлжээг сайжруулан, экологийн системийн чанар, тогтвортой байдлыг дээшлүүлж, мод ургамлаар гол болгосон экологийн аюулгүйн тогтолцоог хурдтай байгуулна. ”
 ХӨТ: Мөн өдрийн арга хэмжээнд Ланьцанжян, Меконг мөрний сав газрын хил дамнасан зэрлэг амьтныг хамгаалах механизм, Хятад АСЕАН-ы ойн аж ахуйн шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны механизмыг эхлүүлжээ. Энэ хоёр механизм олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажиллах юм.   Сарантуяа

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл