solongonews
​Нээлттэй хамтын ажиллагааны индрийг буй болгоно
2018-06-28 17:43
​Нээлттэй хамтын ажиллагааны индрийг буй болгоно

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн алба 28-нд нийтэлсэн "БНХАУ ба ДХБ" цагаан номд: Хятадын хөгжил олон улсын хамтын нийгэмлэгтэй салшгүй холбоотой. Олон улсын хамтын нийгэмлэгт олон нийтийн улам олон бүтээгдэхүүн нийлүүлэхэд БНХАУ бэлэн байна. Хятад улс нээлттэй хамтын ажиллагааны индэр байгуулж, дэлхийн нээлттэй эдийн засгийг баталгаажуулан, бусад улс орнуудтай хамт ашиг сонирхлын хамтын цогц бий болгоно гэжээ.  

Цагаан номд: Дэлхийн эдийн засгийн хүнд нөхцөлд чиглүүлэн БНХАУ "Бүс ба зам" санаачилга гаргасан юм. Тус санаачилгыг гаргасны дараа дэлхийн 80 гаруй улс орон, олон улсын байгууллага БНХАУ-тай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, улс орнууд хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрлээ. 2013-2017 оны байдлаар, Хятад болон зам дагуу орнуудын худалдааны хэмжээ 5 их наяд гаруй ам.доллар хүрч, тэдгээр оронд Хятадын аж ахуйн нэгжийн хийсэн хөрөнгө оруулалт 70 гаруй тэрбум ам.долларт хүрсэн гэжээ. Хятад улс олон улсын импортын экспог үүсгэн байгуулж, түүнд 100 гаруй улс орон, олон улсын байгууллага нэгдэн орсноор дэлхийн харилцан ашигтай, хүртээмжтэй хөгжлийг ахиулах олон нийтийн тавцан болж байна. Хятадын олон улсын импортын анхны экспо 11-р сард зохиогдоно. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл